Кушнер: Ойрхи Дорнодын иргэд дайнаас залхаж байна

0

Кушнер: Ойрхи Дорнодын иргэд дайнаас залхаж байна

 

Ойрхи Дорнодод Израилийг хүлээн зөвшөөрөх орнуудын тоог нэмэгдүүлэх үйл хэрэгт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Засаг захиргаа ихээхэн ахиц дэвшил гаргаж буйг харуулсан, тус улсын зуучилсан энхийн хэлэлцээрийг Д.Трампын ахлах зөвлөх, түүний хүргэн Жарид Кушнер сайшаан магтлаа.

Сүүлийн хорин жилийн хугацаанд анх удаа Цагаан ордонд Ойрхи Дорнодын хэлэлцээрийг батлах арга хэмжээ болсон нь энэ бөгөөд үүний дараа Жарэд Кушнер мэдэгдэл хийсэн байна.

"Бид том ахиц дэвшил гаргасан гэж бодож байна. Учир нь Ойрхи Дорнодод хэлэлцээрийг их нааштай хүлээн авсан. Үүнээс улбаалан Бахрейн хэлэлцээрт маш хурдан нэгдсэн. Мөн АНЭУ, цаашлаад лалын ертөнц хэлэлцээрийг сайшаан хүлээн авсныг бүгд харсан. Тус бүс нутгийн ард иргэд дайнаас залхсан байна” гэж тэрээр CNN агентлагт мэдэгджээ.
Израилийг хүлээн зөвшөөрөх тал дээр Саудын Арабын хэтийн төлөв ямар байгааг Жарид Кушнерээс асуухад тэрбээр, сүүлийн гурван жилийн хугацаанд Ерөнхийлөгч Трамп Саудын Арабын удирдагч нарын харилцаа сайн байсан нь "нилээд их” өөрчлөлт авчирсан гэж хариулжээ.

"Энх тайвныг бий болгох зорилгоор төлөвлөсөн ажил маань эхлээчгүй  байхад Палестины удирдлага татгалзсан. Тэдний  баримталж буй арга барилаас ард иргэд нь залхаж байна. Бусад улс орнууд палестинчуудад туслах эрмэлзэл байгаа ч өөсрдийнх нь үндэсний ашиг сонирхлыг хойш татсан үйлдлийг тэд хүлээн зөвшөөрөхгүй"

АНЭУ болон Израиль улсын хоорондын харилцааг хэвийн болгох хэлэлцээр байгуулж, тус хоёр улсын түүхэнд улс төр, эдийн засгийн холбоо бий болгох анхны алхмыг тавьж өгөхөд хувь нэмрээ оруулсан Кушнерийг Д.Трамп сайшаажээ.

Ерөнхийлөгч Д.Трамп 8-р сард Зуйван Танхимд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Израилийн Ерөнхий Сайд Биньямин Нетаньяху, АНЭУ-ын угсаа залгамжлагч ханхүү Мухамед бин Заяид нар энхийн хэлэлцээр байгуулах болсон талаар мэдэгдсэн билээ.

"Бид өнөөдөр түүхэн өөрчлөлтийн гэрч болохоор цугларлаа. Хэдэн арван жилийн туршид үргэлжилсэн зөрчилдөөн үүгээр дуусаж Ойрхи Дорнодын шинэ эрин үеийг угтаж байна. Хоёр улсын удирдагч нарын гаргасан энэхүү шийдвэр нь өөр өөр үндэс, итгэл үнэмшил бүхий иргэд  ирээдүйд энх тайван, таатай нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм.” гэж Д.Трамп ёслолын үеэр мэдэгдэв.

Цагаан ордонд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 200 000 гаруй америкийн амийг авч одсон коронавирусний цар тахлын үеэр боллоо. Ийм үед арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүс амны хаалт зүүгээгүйн зэрэгцээ зай барих дүрмийг баримтлаагүй аж.

Гэвч Кушнер уг асуудлын талаар тайлбарлахдаа, Засгийн газрын ажилтнууд үйл ажиллагаанаас өмнө шинжилгээнд хамрагдаж, хувь хүн өөрийн аюулгүй байдалдаа анхаарсан гэжээ. Тэрбээр цааш хэлэхдээ, "Бид амьдралынхаа сүүлийн мөч хүртэл тэмцэж байх ёстой. Эрсдэлээс хэрхэн сэргийлж, шаардлагын дагуу өөрсдийгөө хамгаалахаа бид сайн мэдэх тул цар тахлаас болж гэртээ суугаад байж болохгүй" гэв.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex