Choko Doo Doo & Pina Colada shake
Танд хэрэг болох зүйлс:
• Цахилгаан холигч буюу миксер
• Гуурс
• Гарикен буюу шэйкний хундага, байхгүй бол том хэмжээтэй шилэн аяга, стакан
• Мөс ( бяцхан хүүхдийнхээ хоолой өвдөхвий гэж санаа зовж байвал мөс заавал хийх шаардлагагүй )
Choko Doo Doo Shake хийх арга
• Сүүн крем
• Молоко
• Нунтаг шоколад
• Шоколадны крем танд хэрэг болно
Цахилгаан холигчинд мөс болон шоколадны сироп, молоко, сүүг хийж холино.
Бэлэн болсон шэйкийг хундаганд хийж, дээрээс нь крем, нунтаг шоколадаар
амтлан, чимэглэнэ.
Pina Colada Shake хийх арга
• Хан боргоцойн жүүс
• Молоко
• Шахдаг крем (Торт хийхэд хэрэглэдэг, зөөлөн цагаан крем)
• Сүүтэй Какао эсхүл өтгөн сүүгээр орлуулж болно
Цахилгаан холигчинд мөс болон хан боргоцойн жүүс, молоко, какаог хийж холино.
Бэлэн болсон шэйкийг хундаганд хийн, дээрээс нь шахдаг кремээ бага зэрэг хэлбэр оруулан хийж чимэглэнэ.