ЭМЯ: Шинээр коронавирусний 11 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА Онцлох мэдээ 2020/10/26 0 Коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд ХӨСҮТ болон Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 1189 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 1178 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 11 хүнээс вирус илэрлээ. Тодруулбал 10 дугаар сарын 24-ны өдрийн Франкфурт - Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэн буюу 14 настай эрэгтэй хүүхэд, 23-24-ны өдрүүдэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачааны машины жолооч нарт буюу ОХУ-ын 2 иргэн, 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 8 иргэн буюу 2-38 насны 4 эмэгтэй, эрэгтэй хүмүүсээс тус тус коронавирус илэрсэн байна. Ингээд сүүлийн гурав хоногийн дотор коронавирусний 11 тохиолдол батлагдлаа” гэлээ. 0
Сэтгэгдэл байхгүй байна.