АЛИМЫГ ХЭЗЭЭ ИДВЭЛ ИЛҮҮ ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ
"Өдөрт нэг алим иддэг бол эмч хэрэггүй” гэсэн үгийг та сонсон л биз. Үнэхээр өдөрт нэг алим иддэг хүнээс өвчин холуур өнгөрдөг гэнэ.
Алиманд витамин С, А ихээр агуулагдахын зэрэгцээ фосфор, төмөр, кальциар баялаг. Гэхдээ алимыг яг хэзээ идэх вэ гэдэг нь хамгийн чухал.
Алим идэх цаг
Өглөө идсэн алим хүний биеийг сэргэг болгодог
Тархины үйл ажиллагаанд шаардлагатай энергийн хамгийн чухал эх үүсвэр нь жимс жимсгэнэ. Тархинд хүчилтөрөгсчөөс гадна шаардлагатай цорын ганц энерги нь сахар /глукоз/ аж. Глукоз нь жимс ялангуяа алимд маш их агуулагддаг. Тиймээс өглөө алим идэх нь шөнө алдагдсан сахарыг нөхөж, биеийг маш хурдан сэргээнэ. Өглөө жимс идвэл амин дэм, шим тэжээлийг хүний бие амархан шингээдэг байна. Мөн алимыг өлсгөлөн байхдаа идэх нь цөсөнд сайнаар нөлөөлж,чулуужихаас сэргийлдэг байна.
Унтахын өмнө идсэн алим бөөрний үйл ажиллаагааг сайжруулдаг
Орой унтахаас нэг цагийн өмнө алим ид. Амны хөндийн нян бактерыг устгаж, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Мөн нойргүйтлийг бууруулж, унтахад туслах болно. Алим эрүүл мэндээ хамгаалах хамгийн сайн арга боловч орой идсэн алимны шим тэжээл өглөөнийхийг гүйцэхгүй.
Хоолны өмнө эсвэл дараа
Олон хүн хоолны дараа жимс идэх нь сайн гэж боддог. Үнэндээ хоолны дараа алим идэх нь гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсруулалтанд сөрөг нөлөөтэй. Тиймээс хоол идэхээс 30 минутын өмнө эсвэл хоёр цагийн дараа идэхэд тохиромжтой. Ходоод хоолоор дүүрэн байхад жимс идвэл идсэн хоолны тэжээллэг чанар алдагдаж, идсэн жимс таны бүх хоолыг исгэж хоол боловсруулах үйл явцад хүндрэл учруулна.
ЯМАР ҮЕД АЛИМ ИДЭЖ БОЛОХГҮЙ ВЭ
Ходоод өвддөг хүмүүс алимнаас хол байгаарай
Таны ходоод өвддөг бол хоосон байхдаа битгий алим ид. Ходоод гэдэсний эмгэгтэй хүмүүс өглөө алим идэх нь тохиромжгүй. Харин хоол идсэнээс хоёр цагийн дараа эсвэл унтахын өмнө идээрэй.
Чихрийн шижинтэй хүнд алим тийм ч сайн биш
Чихрийн шижин буюу цусан дахь сахарын хэмжээ хэлбэлздэг бол ходоод хоосон, өлөн үедээ алим идэх нь муу. Алимны сахарын агууламж нь 13,5 хувь учир сахарын хэмжээг өсгөнө. Мөн ходоод гэдэсний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, хоол шингээх чадварыг бууруулна. Тиймээс сахарын өвчтэй болон илүүдэл жинтэй хүмүүсийг алим бага идэхийг зөвлөдөг байна.
Алим идэхдээ юуг анхаарах вэ?
Алимны голд устөрөгчийн цианид бага хэмжээгээр агуулагддаг. Тиймээс голыг нь идэх хэрэггүй. Алимны голыг идсэнээр толгой эргэх, толгой өвдөх, амьсгалахад хүндрэл учрах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хурдан хугацаанд биш ч гэсэн аажим аажимаар эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.
Мөн Алимыг сайтар угааж хальстай нь хамт идэх хэрэгтэй. Ингэхдээ хүйтэн усаар угаа. Халуун юмуу бүлээн усаар угаавал хэт исгэлэн болдог байна.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна.