НИЙСЛЭЛД ГУРАВ ХОНОГИЙН ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО
Сонгинохайрхандүүргийн онцгой комисс 2020.11.11-ний өдрийн 06:00 цагт шуурхай хуралдлаа. Хуралдаанаар Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, эрсдэлээссэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлд шуурхай арга хэмжээ авч ажиллах ажлыг зохион байгуулж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлд гурав хоног хөл хорио тогтоолоо. Үүний хүрээнд:-Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.-Баар, цэнгээн, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан хурал, цуглааныг гурван хоног хаалаа.-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурван хоног хааж байна.-Нийтийн тээвэрт зохицуулалт хийж, өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.Та бүхэнөөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө амны хаалтаа тогтмол зүүж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагана уу.Сахилга баттай байж, аюулт цар тахлыг хамтын хүчээр давцгаая.
Сэтгэгдэл байхгүй байна.