"Бизнесийг хөгжүүлэх санхүүжилтийн боломж” нээлттэй өдөрлөг 2020.09.18-нд Баянхошуу бизнес инкубатор төвд болно. Энэ үеэр бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон төрийн байгууллагаас үзүүлж байгаа дэмжлэгийн үйл ажиллагаануудад хэрхэн хамрагдах тухай мэдээллийг нэг дороос бодит шууд эх сурвалжаас нь авах боломжтой юм. Энэхүү арга хэмжээг бизнесээ хөгжүүлэхээр санхүүгийн боломж хайж байгаа иргэдэд зориулан зохион байгуулж байгаа юм.
Хэзээ: 2020.09.18
Хаана: Сонгинохайрхан дүүрэг, 8 хороо, Баянцагааны 10 дугаар гудамж, Баянхошуу бизнес инкубатор төв
Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэ, Инновацын газар, GIZ ЭТИС хөтөлбөр, "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл, Азийн сан, "Хөгжлийн шийдэл” ТББ.
Оролцогч байгууллагууд: -Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл инновацын газар -Азийн хөгжлийн банкны жижиг дунд бизнесийн санхүүжилтийн төслүүд -Төрийн банк -Голомт банк -Хаан банк -Хас банк -Худалдаа хөгжлийн банк //KFW төслийн зээл/ -GIZ-ийн бизнесийн инноваци хөгжлийн төв -ЖДҮ-г дэмжих BEST хөтөлбөр -СХД-ийн ЖДҮ-ийн газар -Азийн сан /Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв/ -Худалдаа аж үйлдвэрийн танхим
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.