Б.ГАНБОЛД: МОНГОЛ УЛСЫН 2040 ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙГ ТӨЛӨВЛӨЖ БАТЛУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

0

Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс Монгол Улсын "Хүн ам,нутагшилтсуурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийгболовсруулж байгаа. Тэгвэл төслийн боловсруулалтыг хийж, дунд шатны тайлангаа амжилттай нэгтгэн хүргүүллээ. Төслийг хариуцаж байгаа төслийн удирдагч Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал Б.Ганболдтой ярилцлаа.

 

Б.ГАНБОЛД: МОНГОЛ УЛСЫН 2040 ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙГ ТӨЛӨВЛӨЖ БАТЛУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

 


 

-Өнгөрсөн оныгямар ахиц дэвшилттэйгээр үдэж байна вэ?

-Барилгын хөгжлийн төвийн Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтэц, судалгаа төлөвлөлтийн хэлтэс гэсэн хоёр хэлтэс дээр гурван асуудалд нэлээд төвлөрч ажиллаа. Тэр хүрээндээ ч чамгүй ажил амжууллаа. Нэгдүгээрт, мэргэжилтнүүдийнхээ ажиллах орчинд анхаарч зохион байгуулалтын өөрчлөлт хийж, байгууллагынхаа таван давхрын заалыг хот байгуулалтын лаборатори "Urban Lab” байгууллаа. Мэргэжилтнүүд нэг дор төвлөрч, эрдэм шинжилгээний баримт бичиг, зураг төслийг боловсруулахнөхцөлийгбий болгож, илүү үр дүнтэй ажиллах боломжтой болгосон. Мөн хэлтсийн удирдлагууд ч нэг дор мэдээллээ солилцох хамтран ажиллах боломж бүрдсэн. Хоёрдугаарт, төслийг хэрэгжүүлэгч хоёр хэлтсийн дарга, 13 мэргэжилтэнтэй нэг бүрчлэн тулж ажиллаж, хувь хүний онцлогчадавхичадамж, давуу тал дээр түлхүү анхаарч ажлыг тэнцвэртэйхуваарилалтхийж, ойлголцож чадсанаар судалгааны болон үнэлгээний ажил илүү оновчтой цаг хугацаа хэмнэсэн, ажлын бүтээмж өндөр байлаа. Энэ бол баг хамт олон нэгдэж чадсаны үр дүн гэж харж байгаа.

Гуравдугаарт,Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбарын эрдэмтэн, академич, профессор докторууд, шинжлэх ухааны байгууллага, их дээд сургууль, Төрийн бус байгууллага, Хувийн хэвшлийнхэнтэй өргөн хүрээнд хурал семинар, хэлэлцүүлэг,зөвлөгөөнзохион байгуулж хамтран ажиллалаа. Ингэснээрээ салбартаа манлайллыг тогтоож, мэргэжлийнхний дэмжлэгийг авч байгаа. Мөн "Монгол Улсын хүн амыннутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийгшинжлэх ухааны үндэслэлтэй гэдэг үзүүлэлтийг хангаж чадлаа.

-Хүн амыннутагшилтсуурьшлын хөгжлийн ерөнхий төсөл /ХАНСХЕТ/-ийн дундын тайланг захиалагч Барилга хот байгуулалтын яаманд хүлээлгэн өглөө. 2021 онд ямар төлөвлөгөөтэйгөөр ажиллах бэ?

-ХАНСХЕТ-ийн хүрээнд дөрвөн том шатлалтайүйл ажиллагаа явуулна. Тодруулж хэлбэл21 аймаг, 330 сумын өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийнэ. Хоёрдугаарт, судалгаан дээр үндэслэн нутаг дэвсгэрийн болон хотсуурингийнүнэлгээг хийх,Гуравдугаарт дээрх үнэлгээний үр дүнд тулгуурлан төлөвлөлт хийх юм. Энэ төлөвлөлт 2040 он хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орон зайн болон хүн амыг яаж хөгжүүлэх вэ гэдэг төсөөллийг хамгийн бодит хувилбараар буюу шинжлэх ухааны үндэслэлтэй 2-3 хувилбартай төлөвлөнө.

Дөрөвдүгээрт,дээрх үндэслэл, судалгаа, дүгнэлт, төлөвлөлтийн баримт бичгээ Засгийн газар болон УИХ-аар батлуулах ажил юм.Энэ дөрвөн том ажлын хүрээнд судалгаагаа амжилттай дуусгаж, үнэлгээний шатны тайланг өгсөн байна.

-Аливаа ажлын тайлангаар үр дүнг дүгнэдэг. Ямар үр дүнтэй үнэлэгдэв?

-Манай тайланд техникийн хяналтыг хийж байгаа Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарын Хот байгуулалтын хэлтэс "Үнэлгээний шатны тайлан”-г 92 хувиар үнэлсэн. Энэ бол маш том үзүүлэлт. Тайлангийн хүрээнд гурван боть тайлан, 11 зураглалын ажил хийгдсэн. 10 зураг нь1:1,000,000 масштабтай. Нэг зураг нь 1:500,000 масштабтай үндсэн зургуудыг амжилттай боловсруулаад хүлээлгэж өгсөн.

Төлөвлөлт болон төлөвлөлтийн үе шатны хэлэлцүүлгүүдийг 21 аймгийн орон нутгийн ажлын хэсэг, салбар яамд,МАЭ-ийн Мэргэжлийн зөвлөл,БХБЯ-ныдэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл, БХБСайдын зөвлөл, Монгол Улсын Засгийн газраар хэлэлцүүлж, эцсийн байдлаар 2021 оны УИХ-ыннамрын чуулганаар Монгол Улсын "ХАНСХЕТ- 2040” он хүртэл орон зайн төлөвлөлт стратегийн бодлогын бичиг баримтыг оруулж батлуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллах болно. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч цар тахлын улмаас шаардлагатай хэлэлцүүлэг семинарыг хурдан шуурхай цахимаар хуралдуулж хэлэлцүүлээд явж байна. 2021 онд цахим шилжилт хийх ажлыг төлөвлөж байна.Дашрамд дурдахад энэ сарын 24-нд ХАНСХЕТ-ийгболовсруулах арга зүйг БХБЯ дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж 100 хувийн саналтайгаар дэмжигдсэн. Энэ аргазүйн хүрээнд төлөвлөлтөө боловсруулна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн бүсийн хуваарь, бүсийн тулгуур төв, зам тээвэр дэд бүтэц, эрчим хүчний их үүсвэр технологийн шийдэл, уул уурхай түшиглэн хот суурин газар хөгжүүлэх, аялал жуулчлал дагасан хөгжил, хөдөө аж ахуй дагасан хөгжил гээд макротүвшнийолон салбарын хөгжлийг гаргаж ирсэн шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтүүд гарч ирнэ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex