ДОРНОД АЙМГИЙН СОНГОГЧИД У.ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИЖ, ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

0
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.24/  Дорнод аймагт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой уулзлаа.

 
Энэ үеэр  нэр дэвшигч У.Хүрэлсүх  улс шиг улс, төр шиг төрийг ахмад үеийнхэн маань бий болгосон. Эргээд бодоход бидний аав, ээж жаргаагүй. Тэд бүхий л зүйлээ эх орон, үр хүүхдийнхээ төлөө зориулсан байдаг. Иймд ахмадууддаа баярлаж байгаагаа энэ цаг үед онцолж байна гээд "Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарч, хараат бус шүүх, прокурорын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Түүнчлэн улс, үндэсний эв нэгдлийн асуудлыг ард түмэн хөндөж, ярьдаг болсон байна. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Тиймээс улс орны эв нэгдлийг илэрхийлэгч, сахин хамгаалагчийн хувиар ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. 


Эцэст нь хэлэхэд хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг  бий болгох ёстой. Үүний тулд 4-10 жилийн хугацаа хэрэгтэй. Ирэх 30 жилд Монгол Улсыг хөгжүүлэх алсын хараа, төлөвлөгөөг бид баталсан. Дорнод аймагт Эрээнцав-Бичигтийг төмөр замтай холбох ёстой. Дорнод аймагт Хавиргын автозам барих шаардлага бий. Цахилгаан станцтай болно. Төмөр зам бол хөгжил дэвшлийн төмөр судас байдаг. Нефтийн төмөр замыг бид өөрсдөө барьж чадсан. Одоо Тавантолгойн төмөр замыг барьж байна.  Иргэд төрийн албаны үйлчилгээг гэрээсээ авдаг болсон. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "E-mongolia” төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа. Одоогоор 500 гаруй төрийн үйлчилгээг цахимаар авч, иргэд ашиглаж байна. Халамжийн бодлогоос хөдөлмөрийн бодлогод шилжих ёстой. Импортоос экспортод шилжих зорилт тавин ажиллах ёстой. Миний мөрийн хөтөлбөрийн зорилт   энэ юм” гэлээ.  
 
Дорнод аймгийн залуусын хувьд мөрийн хөтөлбөртөө залуусыг дэмжих заалт тусгасан нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа. Залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадад суралцсан залуусыг ажлын байраар хангаад зогсохгүй төрөөс орон сууцны дэмжлэгт хамруулах нь зөв бодлого гэж  тэд үзэж байлаа.

Иргэд нийгэмд шударга ёсыг тогтоож, байгалийн баялгийг иргэн бүр ижил тэгш хүртэх ёстойг тодотгоод  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа олон зөв шийдвэр гаргасныг сайшааж байгаагаа хэлж, дэмжихээ илэрхийлсэн юм.  

Түүнчлэн цар тахлын үед орон сууцны дулаан, усны төлбөрийг төрөөс төлсөн нь ихээхэн дэмжлэг болсныг  цөөнгүй иргэн  онцолж байв. Мөн хувийн хэвшилд ажилладаг хүмүүс тал цалингаараа ажиллаж байхад иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон нь гэр бүлд бодит дэмжлэг болсон гэдгийг ч мөн онцоллоо.
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex