“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүроээнд 712 орон сууц барина
Улаанбаатар /МОНЦАМЭ/."Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд нийслэлд 712 орон сууц барина.
Тэдгээр орон сууцны 80 хувь буюу 570 орон сууцыг түрээслээд өмчлөх, 20 хувь буюу 142 орон сууцыг түрээслүүлэхээр төлөвлөснийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцууллаа.
Орон сууцууд нь эрчим хүчний хэмнэлттэй, уур амьсгалын нөхцөлд тохирсон дизайнтай, халаалт, цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоно. Мөн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төлөвлөлт, явган хүний болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт барилга байгууламжийг цогцоор нь төлөвлөөд байгаа.
Улаанбаатар хотын гэр хорооллын 6 дэд төвийн 100 га талбарт 10мянганайлын холимог төлөвлөлттэй өрхийн орлогод нийцсэн, ногоон орон сууцны эко-хорооллыг Засгийн газар, АХБ-нысанхүүжилтээрбайгуулах юм.Төслийг5 үе шаттай хэрэгжүүлэхдээУлаанбаатар хотын дэд төвүүдэд байгуулж буй инженерийн дэд бүтцийг түшиглэн эко-хорооллыг байгуулахыг зорьжээ. Эхнийүе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хэрэгжинэ.
Энэ төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэх замаар орон сууцны барилгын салбарт ихээхэн ахиц дэвшил гаргах зорилттойг тэрбээр дурджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.