БАЯН-ӨЛГИЙГ ВАНТ УЛС БОЛГОЖ БУЙ П.БАУЫРЖАНЫГ “БАЙРАНД” НЬ ТАВЬЯ

0

 

 

Сонгуульд ялалт байгуулж, аймаг, орон нутгийн Засаг дарга, удирдах албан тушаалд очсон намын нөхдүүд өөрсдийгөө вант улс байгуулчихлаа хэмээн боддог шиг байгаа юм. Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг үл хэрэгсэн, өөрсдийн дураар авирлах Засаг дарга нар захаас аваад олон. Эрх баригч МАН сүүлийн хэд, хэдэн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь ч хурган дарга нарынх нь цөсийг хөөргөж, цөнг нь түрүүлээд удаж байна. Гэвч "Баатар хүн нэг суманд” гэсэн хэлц үг байдагчлан тэдгээрт улс төрийн болон хууль шүүхийн арга хэмжээг нь цаг тухайд нь авах хэрэгтэй болжээ. Нэн тэргүүнд арга хэмжээ авах шаардлагатай болсон хүний нэг бол Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауржан. Түүний хэрээс хэтэрсэн үйлдлүүд, Монгол Улсын хууль тогтоомжийг үл хэрэгссэн байдал гаарчээ. Төрөл садан, нэг омгийнхоо хүмүүсийг төрийн албанд ямар нэгэн шалгуургүйгээр томилсон нь удаа дараа архидан согтуурч, бусдыг зодож танхайрснаас нь ч хавь илүү ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл. Харин тэрээр энэ тухай мэдээллүүдээ цахим сайтаас нь устгуулах ухаан сийлж явснаас алдаагаа ухамсарлаж, засаж залруулъя гэж боддоггүй бололтой. Тэгээд ч цаасан хэвлэл буюу сонинд нийтлэгдсэн материалыг мөнгө төлж устгуулж болдоггүй мэддэггүй аж. "Өдрийн сонин”-ын энэ оны нэгдүгээр сарын 27-ны пүрэв гарагийн дугаарыг уншигч та олж үзвэл Д.Бауыржан даргын төрөл садангууд тус аймгийн ямар албан тушаалд очсон, тэдгээр нь ямар холбоо хамааралтай болохыг үзэж болно гэдгийг сануулъя.

Мөн тус нөхрийн талаарх намынх нь гишүүдийн гомдол, санал тасрахгүй цуварсаар МАН-ын Хяналтын хорооны хуралдааны тогтоол энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр гарсан байна. Жирийн иргэдийн гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд намынхаа дүрмийн олон заалт, Монгол Улсын зарим хуулийг зөрчсөн байж болзошгүй баримтууд тогтоогдсон гэдгийг ч тухайн тогтоолд дурджээ. Харин шийдвэр гаргахдаа Баян-Өлгийн аймгийн МАН-ын анхан шатны байгууллагуудын бүх гишүүдийн хурал, аймгийн намын бага хурал болох гэж байгааг харгалзан үзээд сануулах арга хэмжээ авсан гэдгээ ч бичсэн байна. Мөн алдаагаа зассан эсэхээ энэ сарын 15-ны дотор бичгээр ирүүлэхийг үүрэг болгоод дахин гишүүдээс гомдол ирвэл дараагийн шатны арга хэмжээ авна гэжээ. Нэг ёсондоо энэ удаад төрөл садангаа төрийн албанд томилж, хууль зөрчсөнийг нь толгойг нь илээд, дараа дахиад ингэвэл гэсэн бололтой юм. Төрийн эрхийг барьж байгаа МАН-ын генсек Д.Амарбаясгалан авлигал, хээл хахуультай орооцолдсон, хууль зөрчсөн намын гишүүд, албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл хөгжлийн банкны чанаргүй зээлээс илүүтэй хариуцлага тооцох зүйл тань энэ байна, эрхэм генсек ээ. Монгол төр, ард түмний эв нэгдэлийн илэрхийлэл байх үүрэгтэй Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч ч гэсэн үүн дээр анхаарал хандуулж, өөрийн омгийнхноо албан тушаалд томилохын тулд яс үндэс, шашин шүтлэгээр нь Монгол Улсын иргэдийг ялгаварлан гадуурхсан байж мэдэх Д.Бауыржанд зохих ёсны арга хэмжээг нь авах хэрэгтэй байна. Мэдээж, албан тушаалд томилох, буцаан татах, хариуцлага хүлээлгэх шууд эрх мэдэл нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч бий. Иргэдээ ялгаварлан гадуурхаж, өөртэй нь нэг омгийнх л биш бол төрийн албанд ажиллаж болохгүй мэт аашилж Баян-Өлгийн аймгийг Вант улсаа гэж эндүүрсэн  Д.Бауыржаныг намын эв нэгдэл, нэр төр гэж хаацайлахаасаа илүүтэй шударгаар хариуцлага хүлээлгээд албан тушаалаас нь чөлөөлчихсөн нь МАН-ын нэрийг өндөрт өргөж мэдэх юм.   

 

 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex