Шинэ мэдээ
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 24-ны өдөр тохиож буй.
Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан "Монгол Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” симпозиумыг зохион байгууллаа.
Уг хуралд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши тэргүүтэй албаныхан оролцсон юм.
Хурлын эхэнд Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар талууд хэлэлцсэн бол хоёр дахь хэсэгт Монгол Улс дахь Японы хөрөнгө оруулалт ба бизнесийн хамтын ажиллагааны төлөв сэдвийн хүрээнд болсон юм.
Мөн хоёр орны найрамдалт тэгш ойн өдрийг тохиолдуулан дэлгэж буй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо. Тус үзэсгэлэнд хоёр улсын төрийн өндөрлөгүүдийн уулзалт, тэмдэглэлт өдрүүд, томоохон уулзалтуудын гэрэл зургууд байлаа.
Шинэ мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.