Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир "Жингээ хас, үс сахлаа ургуул" гэдэг даалгавар өгсөн

0

Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир "Жингээ хас, үс сахлаа ургуул" гэдэг даалгавар өгсөн

 

"Маск” продакшны жүжигчин, МУСТА Ц.Ганзоригтой ярилцлаа.

-Уран бүтээлийн сонин сайхнаар ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн үед дэлгэцэнд нэг их гарахгүй байгаа. Уран бүтээлч хүний хувьд өөрийн дүрх төрхөд өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Ил гарахгүй байх хугацаандаа олон сайхан киноны арын албанд зургийн даргаар ажиллалаа. СУИС-ийн төгсөх курсийн оюутан, залуухан найруулагч Бат-Эрдэнийн "Хайрлах хүч” УСК-д зургийн даргаар ажиллаад дөнгөж дууслаа. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, "U Film”-ын хамтын бүтээл С.Удвал ахайтны бодит түүхээс сэдэвлэсэн "Улаан цэцэг” МУСК-д зургийн дарга болон С.Удвал гуайн аавын дүрийг бүтээлээ. Кино маань өнөөдөр нээнэ.

-Өөрөө дүр бүтээхгүйгээр зургийн даргаар ажиллах ямар байдаг вэ?

-Зургийн даргын ажилдаа дуртай, кино бүтэхэд чухал роль шүү дээ. Киноны орчин, цаг үеийг зураач нар бүтээж, зургийн дарга нар бодит болгодог. Зарим хүмүүс зургийн дарга бол боолын ажил гэдэг л дээ, үүнд жаахан эгдүү хүрдэг юм.

-Зургийн даргын ажил нэлээд судалгаа, мэдрэмж шаарддаг уу?

-Тэгэлгүй яахав, зохиолоо маш сайн уншаад найруулагч, оператор, зураач нартайгаа нягт холбоотой ажиллана. Жишээлбэл, "Улаан цэцэг” МУСК-д 1928-1990 оны үйл явдал гардаг. Тэр он цаг ямар байсныг маш богино хугацаанд харуулна. Түүнийг маш тодорхой харуулж, хүмүүст ойлголт өгөхийн тулд зургийн дарга сайн ажиллах хэрэгтэй. 1928 онд С.Удвал дарга есөн настай байхад ямар гэрт амьдарч, тухайн үеийн даргын өрөө гээд л тэр бүхнийг бүрдүүлэхэд мэдрэмж чухал. Миний хувьд болж өгвөл зэрэглэл өндөр, энэ цаг үед ховорхон объектуудыг сонгодог. Улс төртэй холбоотой кино байхад улс төрийнхөн хаана уулзах боломжтой вэ гээд л харна даа.

-"Улаан цэцэг” МУСК-д хэдий хугацаанд ажиллав?

-Хоёр жилийн өмнө Г.Ундармаа эгч зургийн даргаар ажиллах санал тавьсан. Энэ бол миний зургийн даргаар ажилласан анхны түүхэн кино. Цар тахлын улмаас хойшилж өнгөрсөн намраас зураг авалтаа эхэлж, одоо ард түмэндээ хүрэх гээд догдолж байна. Шинэ цагийн залууст С.Удвал гэж ямар хүн байсныг үзүүлэх гэж байгаадаа их догдолж байна. Энэ кинонд ажиллаж байхдаа С.Удвал гуай их ажлын хажуугаар хэзээ нь уран бүтээлээ туурвиж, үр хүүхдүүдээ өсгөж, гадагшаа томилолтоор явдаг байсан юм бол оо гэж гайхсан.

-Бас энэ цагийн хит "37-р точка” УСК-д зургийн даргаар ажилласан шүү дээ...

-Тийм ээ, бас л шандас сорьсон уран бүтээл байсан. Цаг үеийн байдлыг харуулахаар объектоо олох, "Фантастик” продакшны залуус маш дайчин, шаргуу ажилладаг. Одоо уран бүтээлээ харахад гоё байдаг. "37-р точка” УСК зургийн дарга гэдэг нэрийг маань илүү тамгалж өгсөн.

-Өөрөө тоглохгүй байсан юм уу?

-Тодорхой хэмжээний дүр байсан байх л даа. Нэг зургаас нөгөө зургийн хооронд объектуудаа бэлтгэх ажил маш их байсан. Тэр дунд жүжиглэх боломжгүй, жүжиглэж байхдаа дараагийн объектоо бодно шүү дээ (инээв).

-Одоо ямар уран бүтээлд зургийн даргаар ажиллах гэж байна?

-Би зөвхөн "Фантастик”, "U Film” ч юмуу зэрэглэл, карьер өндөртэй продакшнуудтай хамтарч ажилладаггүй. Хэн ч мэдэхгүй хэрнээ тэр киног хүнд таниулахын төлөө шинэ найруулагч залууст туслахын тулд зургийн даргаар явдаг. Дараагийн уран бүтээлийн санал ирчихсэн. Залуу найруулагч Давкагийн Хөвсгөл аймгийн эмнэлгийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан "Анагаагч” УСК-д ерөнхий зөвлөх, эмчийн дүрд тоглоно. Надад эмчийн дүр өгсөнд их гайхсан. Сахлаа л авах нь дээ (инээв).

-Та сүүлийн үед фитнессээр хичээллээд, үс сахлаа ургуулах боллоо. Ямар нэгэн дүрийн зорилго бий юү?

-Тоочиглосон дүр байна. Найруулагч Б.Тамир "Жингээ хас, үс сахлаа ургуул” гэдэг даалгавар өгсөн. Уран бүтээлч хүн дүрдээ дурлах ёстой, би дүрдээ дурлаад хичээж байгаа.

-Хөл хорионы үед эрүүл хооллож, жингээ хасахаар шийдэв үү?

-Өмнө нь би жингээ хасах тухай огт боддоггүй байлаа. Нэг өдөр эхнэр маань МУГТ Г.Угалзцэцэгийн "Хэвлийгээрээ инээмсэглэе” ангид хамт бүртгүүлчихсэн байсан. "Өнөөдрөөс бэлтгэл хийх гэж байгаа, намайг хүргээх өгчих” гэсэн. Би ч хүргэж өгчихөөд явах гэтэл хувцас бэлтгэсэн, хамт орно гэснээр анх удаа хичээлдээ орж хөлс, нулимсандаа холилдоод л гарч ирсэн (инээв). Угалзцэцэг манай найз болохоор шантрахаас ичээд долоон хоног таслалгүй хичээлдээ явсан. Гэтэл долоо хоногийн дотор хоёр кг жин хасчихсан байсан. Урамшаад хичээллэж байтал "Нийслэл хүүхэн” УСК-ны санал ирсэн юм. 20 гаруй кг жин хасч сүүлийн үед "Ган” спорт төвийн гишүүн болж, илүүдэл жингээ хасмаар л байна. Миний дараагийн зорилго фит биетэй болж ирэх жилийн Фитнесс тамирчдын улсын аваргад өөрийгөө сорих юм. Би тарган байж үзсэн, одоо эрүүл байвал ямар байдгийг залуустаа, үр хүүхдүүддээ үлгэрлэмээр байна. Ямар ч байсан 50 нас хүрэхэд эрүүл чийрэг бие, амьдралын хэв маягтай болчихно.

-"Овжин охид”-ын Сампил их намба сууж ээ дээ...

-(Инээв). Хүн 40 нас гарахаараа бодол санаа, төлөвшил их өөр болдог юм байна. 25 хүртэл өөрийнхөөрөө, аав ээжийнхээ чихнээс хонх уяад "Ганц л амьдарна” гэдэг уриатай байлаа. 35 хүртэл буурь суугаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг, харин 40 нас гарахаар өөрчлөгддөг юм байна. Амьдралд хандах хандлага, хүүхдүүд өсч байна үзэл бодол гээд л. Том охин маань 18 нас хүрч, оюутан болоод хилийн чанадыг зорьсон. Аав, хань, хүү, уран бүтээлч, улаач хүн би энэ нийгэмд өөр юуг хийж чадах вэ, яаж илүү зөвөөр үлгэрлэх вэ л гэж боддог.

-Улаач гэснээс бөө болох ёстойгоо яаж мэдэж байв?

-Хүүхэд байхын л зөнтэй, "Би мундаг бөө болно, манайд олон хүн ирнэ” гэж ярьдаг байсан. Яг цагаа тулаад бөө болно гэсэн чинь өөрөө шоконд орсон. Яалт ч үгүй онгод тэнгэрийн шоглоом ч их байсан.

-Сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авсан бэ, урлагаа орхиё гэж бодсон уу?

-Бодолгүй яахав, урлагаасаа хэсэг завсардсан. Татаж унаад бие өвдөөд аргаа бараад л үнэхээр болох ёстой юм байна гэж шийдсэн. Онгод маань "Чиний урлаг уран бүтээлийг маш сайн явуулна, жил бидний үгээр яв” гэж хэлдэг байсан. Яг л үнэн байсан.

-Танд олон хүн даатгуулдаг уу?

-Тэгдэг, даатгуулсан хүн олоон.

-Хамтлагийнхан нь даатгуулж байх юм уу?

-Яахав, өдий арван жил болоход бид даваа, гүвээтэй олон замд явсан. Манай хамтлагийнхан намайг маш зөв, сайхан хүндэлж ойлгодог. Замд гарахад "За Ганзо уул усаа аргадаарай” л гэдэг. Түүгээрээ ч юмуу, энэ олон жилд манай хамтлаг хатуу хөтүүг дайралгүй сайхан л явж байна.

-Тайзны уран бүтээлд ажиллаж байна уу, та?

-Ковидын үед хошин урлагийн ажил зогслоо. Миний хувьд хошин урлагийн тайзан дээр 10-аад жил байсан. Өөрийн өнгө төрхөө өөрчилж, өмнөх ажилдаа анхаарч байтал тайзны уран бүтээлийн урилга ирэх байх. Ганц хүний "моно” жүжиг тоглоно гэж боддог, хараахан тохироо нь бүрдэхгүй л байна.

-Таны анхны тайзны уран бүтээл юу вэ?

-"Шинэ үе” продакшны "300 сарнай”, "Үнэгүй юм гэж үгүй” зэрэг шоу тоглолтуудад оролцож байлаа.

-Та тайзан дээр тоглож байхдаа юунд хамгийн их анхаардаг вэ?

-Инээдмийн жанраар тоглож байгаа юм чинь болж өгвөл хүнийг зөв талаас нь инээлгэх, хүний сэтгэлийг хөдөлгөчих юмсан гэж анхаардаг байсан.

-Тоглолтын уур амьсгал үзэгчдээс шалтгаалах үе байх уу?

-Байна, заримдаа эхний 15 минут үзэгчид халахгүй, инээхгүй байх үе байдаг. Заримдаа эхний жүжигчин гараад юм ярихад л инээдэг.

-Орон нутаг, Улаанбаатарын үзэгчид ялгаатай юу?

-Улаанбаатарын үг хэллэг үзэгчдэд шууд хүрчихдэг. Хотын үг хэллэгээр орон нутгийн тайзан дээр тоглоход "Энэ нь юу гэж байгаа юм бол” гэж бодох зүйл байдаг. Сүүлийн үед сошиалын хэрэглээ өндөр болсон учир үзэгчдийн ялгаа арилсан даа.

-Урлагийн хүн болоход өвөө тань нөлөөлсөн үү. Таны өвөө "Хөдөөгийн баясгалан” киноны Найдан, "Хүргэн хүү” киноны Жамц баяны дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин шүү дээ?

-Хүүхэд байхын л урлагийн хэнээтэй байлаа (инээв). Даруухан, томоотой өөрт оногдсон зүйлээ маш сайн хийдэг, уран жиргээ, хүрэл тулга, бүжгийн тэмцээн гээд л урлаг соёлтой холбоотой бүх зүйлд оролцдог байсан. Багаасаа л бүжигчин юм уу дуучин болно гэж бодсон.

-Та 14 настайдаа КУДС-д элссэн гэсэн үү?

-Тийм ээ, наймдугаар ангиа төгсдөг жил дээд сургууль гэдгийг нь мэдэхгүй шалгалт өгөөд тэнцчихсэн. "Соёл” хувийн дээд сургууль шинээр нээгдэж 16-аас дээш насны хүүхдүүдийг элсэлтэд авч байсан юм билээ. Өөрийгөө 16 настай, жижигхэн биетэй гэж хэлээд орчихсон. Сургууль надаас жил гаруй бичиг баримт нэхсэн, гуравдугаар курст орохдоо "Би 14-тэй байсан юм аа” гээд л цайрсан (инээв).

-Та эхээс хэдүүлээ вэ, танаас өөр урлагийн хүн бий юү?

-Би айлын дунд хүү, нэг эгч, нэг дүүтэй. Эгч, дүү хоёр өөр салбарт ажилладаг.

-Танай хүүхдүүд урлагийг хэр сонирхож байна?

-Манайх таван хүүхэдтэй. Хоёр том охин хоёулаа урлагийн хүн болно гэдэг. Том нь сургуулиа сонгоод БНСУ руу явчихсан. Том хүү их гоё зурдаг, "Инженер болно 100 давхар байшин барина, 100 дахь давхарт нь таныг амьдруулна” гэж ярьдаг. Дараагийнх нь мэс заслын эмч болно, хамгийн бага охин дуучин болно оо л гэдэг.

-Гэр бүлийн хүн тань аль салбарын хүн бэ?

-Манай гэр бүлийн хүн сэтгүүлч мэргэжилтэй, гэр бүлийнхээ бизнесийг эрхэлдэг.

-Дараагийн ажил, амьдралын зорилго төлөвлөгөөний тухай сонирхуулахгүй юу?

-Түрүүнд хэлсэнчлэн өөхөө хайлуулж, тэмцээндээ оролцоно доо (инээв). Хамгийн чухал зүйл аав, ээж, хань, үр хүүхдүүд, найз нөхөд бүгд эрүүл энх, эх дэлхий маань өвчингүй, дайнгүй л байвал жаргал юм даа. Айх айдасгүй энх тунх байгаасай л гэж ерөөж байна.

 

А.Гантуяа

Өдрийн сонин

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex