Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

0

 

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталлаа. Ийнхүү бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг ирэх бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 23-ны 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриалж байна.

 

"Их хотоо эзний сэтгэлээр цэвэрлэе” уриан дор зохион байгуулах бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд хог тээврийн болоод зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд чиглэл тус бүрээр цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллана. Мөн сууц өмчлөгчдийн холбоод, хороодын хувьд орон сууцны оршин суугчид, гэр хорооллын иргэдийн идэвх оролцоонд тулгуурлаж, гадна орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус цэвэрлэгээний ажилд тогтмол хяналт тавьж, үр дүнг нэгтгэн дүгнэж ажиллана. Бүх нийтийн хаврын их цэвэрлэгээний ажилд  идэвхтэй оролцож, эрүүл, цэвэр орчныг хамтдаа бүтээн, дэлгэр зунаа угтахыг нийслэлчүүддээ уриалж байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex