Чононд мах хадгалуулаагүй гэдэгт итгэж болох уу С.Чулуун захирал аа?

0

"Чингис хаан" музейн нээлт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Олон улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун Соёлын сайд, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал гэсэн нэр хүндтэй албан тушаалтан байсан түүхч хүн гээд харвал "Чингис хаан" музейг удирдахад болохгүй нь юу байх вэ гэж бодож болох. Гэхдээ...

Гэхдээ сүртэй гуншингийн ард ноцтой хэргийн эзэн байгаа юм биш биз гэдэг хардлага өмнөх мэдээллүүдээр сэргэж, энэ өдөртэй зэрэгцэн эрхгүй эргэлзээ төрүүлж буйг нуух юун. Тэр бүгд хэвлэлийн хуудаснаа хэдийнэ тэмдэглэгдэн үлджээ. Товчхон сануулъя.

Зөвхөн манай улсад хадгалагдаж байгаа хосгүй үнэт архив 640 мянган нүүр буюу 2489 нэгж бүхий түүхэн баримтыг 2012 онд байгуулсан гэрээний хүрээнд үнэгүй хуулбарлан БНХАУ-д шилжүүлсэн гэдэг. Өндөр гэгээн Занабазарын 600 хуудас түүхэн намтар болох хосгүй үнэт өвийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан урд хөршид өгсөн гэх асуудал нэлээд яригдаж, хэвлэлүүдээр шуурч байсан нь саяхан. 

Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны арваннэгдүгээр сард С.Чулууны ажлын байранд нэгжлэг хийж, 48 цаг саатуулах санал хүргүүлсэн ч прокуророос татгалзсан тул гадуур шалгаж эхэлсэн байдаг. Улмаар түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорын газарт хүргүүлснээс хойш үндсэндээ энэ хэргийн талаарх мэдээлэл намжжээ.

Түүний нэр холбогдсон дээрх хэргүүдээс гадна бусдын оюуны бүтээлийн эрхийг зөрчих, шинжлэх ухааны академич цолыг шударгаар аваагүй гэх мэт олон асуудлын араас явж буй зарим эрдэмтэн судлаачид өнөөдрийг хүртэл янз бүрээр эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн.

May be an image of one or more people

Энэ мэтчилэн бусармаг үйлдлүүд эрхэм хүндтэй цол гуншингийн цаана үнэхээр нуугдаж яваа юм биш биз гэсэн хардлага эцэслэгдээгүй байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ, олны үг ортой гэдэг.

Ийм ноцтой асуудлуудад нэр холбогдсон хүнд Монгол соёлын хосгүй үнэт эрдэнэсийнхээ авдрын түлхүүрийг атгуулсан нь ер нь зөв үү?

20500 м.кв талбай бүхий "Чингис хаан" музейд хосгүй ховор дурсгалт үзмэрүүд дэлгэгдсэн. Цаашид ч бусад улс орнуудаас өв соёлын үнэт эд өлгийн зүйлсийг эх орондоо шилжүүлэн авчрах ажил үргэлжилнэ. 

Өчигдрийн асуудал өчигдөртөө дуусдаг болсон энэ үед ниргэсэн хойно нь хашгирах вий хэмээн эмзэглэн эргэн сануулж буйн учир энэ юм.

Эх сурвалж: BOLOD.MN

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex