Б.Гантулга: Нээлттэй хувьцаат компани олон болсноор далд эдийн засаг буурна

0
 

Улаанбаатар үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эдийн засаг хүндрэлтэй үед банк, ББСБ-ууд IPO гаргаж буй нь зөв алхам мөн үү. Зарим эдийн засагч эрсдэлтэй гэж үзэж байгаа?

-Аль үеийг хүндрэлтэй гэж хэлэхээс хамаарна. Миний мэдэхийн сүүлийн 10-20 жил эдийн засаг хүнд байна гэж ярьцгаалаа. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, баялгийг нийтийн хөдөлмөр дээр суурилж тэгш хуваарилдаг болоогүй цагт ийм байсаар л байна. Тогтвортой байдал бий болгохын тулд дотоодын үйлдвэр, үл хөдлөх, уул уурхайн салбарууд тасралтгүй хөгжих хэрэгтэй. Эдгээр салбаруудыг дэмжих урт хугацааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг бий болгодог хувийн хөрөнгө оруулалтын сангууд хэрэгтэй.

Банк, ББСБ, үйлдвэр байх нь хамаагүй. Олон нийтэд хувьцаа санал болгож, үйл ажиллагаагаа нээлттэй болгон ашгаа хуваагаад ард иргэд, хөрөнгө оруулагчдынхаа дэмжлэгийг нийгэмд авч явах нь аль ч талдаа ашигтай. Хойшлуулах онцын шаардлага байхгүй гэж үзэж байна. Харин ч эдгээр алхмуудыг хурдан хийх тусам эдийн засаг зөв зүг рүү чиглэх алхам болно.

-Голлох арилжааны банкууд IPO гаргаснаар Монгол Улсын эдийн засагт ямар үр нөлөө гарах бол?

-Монгол Улсын банк, санхүүгийн салбарын голлох тоглогчид болох банкууд IPO гаргаснаар иргэд, хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх боломжийг олгоно. Нөгөө талдаа улстөрчид, олон нийтийн шүүмжлэлд өртдөг энэ салбар олон хөрөнгө оруулагчтай болж, тодорхой хэмжээний нийгмийн дархлаатай болох боломжтой.

Үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, уул уурхайн компаниуд IPO-гоор босгосон хөрөнгөөрөө барилга барьж, тоног төхөөрөмжөө бэлтгэснээр тухайн мөнгө ашиг үйлдвэрлэж эхлэхэд тодорхой цаг хугацаа шаарддаг. Тэгвэл арилжааны банкны онцлог нь IPO-гоор босгосон мөнгөөр зээл олгон эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг үйлдвэрлэх боломжтой байдаг нь банкуудын ашигтай ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө. Иргэд хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг богино хугацаанд харах, хөрөнгийн зах зээлд тавих анхаарал, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой иргэдийн тоо ч нэмэгдэх боломж бүрдэнэ.

-Иргэд олон сонголт дундаас хэрхэн эрсдэлгүй, зөвийг нь таних вэ. G-time, койн, "Бэлтэс Мөрөн” гэх байгууллагын хэргээс шалтгаалж, хүмүүсийн итгэл буурч байгаа болов уу?

-Эдгээрийг санхүүгийн байгууллага гэж хэлэх нь буруу. Хөрөнгийн зах зээл, арилжааны банкны IPO бол тэс өөр зүйл.

Дээр дурдсан жишээ бүрийг тайлбарлая. "G-Time”, "Бэлтэс мөрөн” бол санхүүгийн байгууллага биш. Мөн хөрөнгийн зах зээл дээр ч үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс хуулийн байгууллага шалгаж байгаа. койн буюу криптовалют нь зөвхөн Монгол Улсад биш дэлхий дахинд шинээр бий болж буй блокчейн технологи дээрх төвлөрсөн бус төлбөрийн хэрэгсэл юм. Өнгөрсөн жил Монгол Улсад 60-70 койн нэртэй зүйл гарлаа. Эдгээрийн дунд албан ёсоор блокчейний бүртгэлээ хийж олон нийтэд мэдээллээ нээлттэй хүргээд, үйл ажиллагаа нь амласны дагуу явж буй криптовалютууд бий. Харин койн гэдэг нэрийг ашиглан бусдыг залилж, мөнгө босгосон ч хүмүүс байна. Блокчейн технологийн онцлог нь нийтэд нээлттэй байдаг. Тэгэхээр иргэд дам яриагаар биш баталгаатай мэргэжлийн байгууллагад хандаж хөрөнгө оруулалтаа хийж, удирдах нь зүйтэй.

-Эдгээрээс харвал 30 гаруй жилийн түүхтэй хөрөнгийн зах зээлийн салбарын хөгжил ямар түвшинд байна вэ?

-Нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт сонирхож, хийж буй иргэд, аж ахуйн нэгжийн тоо өсөж байгаа нь туйлын сайн хэрэг. Нөгөө талдаа дэлхийн хөгжилтэй харьцуулбал жаахан хүүхэд гэсэн үг. Хөрөнгийн зах зээл цаашид хөгжих асар их боломж бий. Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-6 нь л олон нийтэд хувьцаагаа гаргасан. Үлдсэн нь ирээдүйд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөөнд гарах боломжтой. Мөн урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан олноор гарч ирж буй нь сайн хэрэг. Түүнчлэн хувийн тэтгэврийн сангууд бий болвол хөрөнгийн зах зээлийн өгөөжийг хүртэх иргэдийн тоо нэмэгдэнэ.

-Цаашид бусад улсын туршлагад тулгуурлаж, энэ салбарыг хэрхэн зөв хөгжүүлэх вэ?

-Хөрөнгө оруулалтын санг орлогын албан татвараас чөлөөлөх, хувьцаат компаниудын ногдол ашигт тавигддаг давхар татварыг хөнгөвчлөх шийдлүүд бол энэ зах зээл хөгжихөд зайлшгүй шаардлагатай зохицуулалтууд юм.

Аль ч улсад нээлттэй хувьцаат компани олон байх тусам ашигтай. Ийм тохиолдолд компаниуд ашгаа нуух, давхар баланс хөтлөх, татвараас зугтах шаардлагагүй болно. Ашгаа багасгана гэдэг нь компанийн эзний эзэмшиж буй компани, хөрөнгийн үнэлгээ нь буурна гэсэн үг. Хэн ч өөрийнхөө хөрөнгийг үнэгүйдүүлэхийг хүсэхгүй. Тэгэхээр нөгөө талдаа улс орны татварын орлого өсөж, далд эдийн засаг буурах боломжтой.

Харин компанийн эзэд бизнес эрхлэгчдэд хөрөнгийн зах зээлээр дамжуулан ямар ч зээлийн хүү, эргэн төлөлтийн дарамтгүйгээр санхүүжилт, хөрөнгө оруулалттай болно. Манай зарим ХХК-ийн баланс, орлогын тайланг харахад эздийн өмчөөсөө их зээлтэй, цэвэр ашгаасаа өндөр хэмжээний мөнгийг зээлийн хүүнд зарцуулдаг. Үүнээс гарах гарц нь хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах гэж ойлгож болно. Иргэдэд өөрсдийн сонирхсон салбар, үйл ажиллагааны чиглэлийн компанийнхаа хувьцаанд хөрөнгө оруулалт хийж, тэндээсээ ногдол ашгаа хүртээд, ханш өссөн тохиолдолд ханшийн зөрүүнээс нэмэлт ашиг хүртэх боломжийг бүрдүүлнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 198 (6930)


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex