ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 1052 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР 108,123 ТОНН НҮҮРС ГАРГАЖ ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан хамгийн өндөр түүхэн дээд үзүүлэлт юм.
Компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гарган ажилласан нийт уурхайчид, тээвэрчиддээ талархал дэвшүүлье.
Сэтгэгдэл байхгүй байна.