Чихэр, шоколад хямд үнээр зарна гэх залилан ихэсжээ
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор цахим залилангууд олширч байна. Тухайлбал, "Нарантуул" захын групп,
Иргэн С.Бямбасүрэн энэ төрлийн залилангийн хохирогч болжээ. Тэрбээр "Бүх төрлийн барааг бөөнөөр зарах групп дээр Аlpengold шоколадыг 2500 төгрөгөөр худалдаалж байна гэсэн зар байсан. 40 ширхгийг авъя гээд холбогдсон. Ингэхэд "олон хүмүүс холбогдож байна. Та мөнгөө шилжүүлснээр таны захиалгыг баталгаажуулж, маргааш хүргэж өгнө” гэсэн. Хямд үнэтэй олдож байгаа дээр нь авъя гээд мөнгөө шилжүүлсэн боловч фейсбүүкээр блок хийж, залилсан” гэв.
Харин албан ёсны гэрээт борлуулагч компани болох "Си би эйч кэйр” компаниас асуухад 3300 төгрөгөөр бөөндөж худалдах боломжтой гэсэн юм. Харин дэлгүүрт 4200 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм.
Цагдаагийн байгууллагад 2022 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж, өмнөх оноос 80.3 хувь өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн 10.300 залилах гэмт хэргийн 88.2 хувь буюу 8056 гэмт хэрэг энэ төрлийнх байна. Энгийнээр хэлбэл үйлдэгдэж буй дөрвөн хэрэг тутмын нэг нь цахим орчинд залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна гэж хэлж болохоор байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.