“Нүүрсний” Г.Ганболдын ард ямар хүчин байна вэ?!
УИХ-ын Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох үүрэг бүхий Түр хороог"...Нүүрсний” хэмээн товчилдог. Нүүрсний түр хороо хамгийн сүүлд 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өглөө хаалттай хуралджээ. Хуралдаанд Түр хорооны 13 гишүүнээс ес нь оролцсон байна.
Тэд нүүрсний нээлттэй сонсголыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Хаалттай хуралдааны дараа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд "...Хуралдаанд АТГ-ын төлөөлөл оролцож "...УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33.9 дэх заалтын дагуу түр хорооны үйл ажиллагаа нь шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна.
Гэтэл АТГ энэ нээлттэй сонсгол хэдэн сарын турш яригдахад дуугараагүй. Бүтэн гурван долоо хоногийн өмнө тов гарахад ч ямар нэг байр суурь илэрхийлээгүй байж гэнэт ийм "хориг” тавьсан нь эргэлзээ, хардлага дагуулж байгаа юм.
Гэхдээ "...АТГ болгоомжилж, бид түүгээр нь шийдлээ” гэж Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд мэдэгдлээ. Хуралдаан хаалттай явагдсан болохоор хэн, юу гэж хэлээд Түр хороо тэгж шийдсэнийг оноож мэдэхгүй юм.
Сэтгэгдэл байхгүй байна.