Эйфелийн цамхаг шилэн шалтай болжээ
Жуулчдын анхаарлыг татдаг газруудын нэг бол яах аргагүй Парис дахь Эйфелийн цамхаг. Уг цамхаг нь 24 сая фунт стерлинг буюу 38.5 сая ам.долларын нарны эрчим хүч хураах самбар, музей, шилэн шал хийхээр төлөвлөснөө хийж эхэлжээ. Парист олон мянган хүн цугларч Эйфелийн шилэн шалыг өчигдөр сонирхжээ. Энэ нь хүмүүст айдастай боловч агаар дээгүүр явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн байна. Энэхүү шал нь газраас 60 метрийн өндөрт байгаа аж. Нээлтээ хийсэн даруйд нь олон хүн тэнд очиж үзсэн бөгөөд зургаа авахуулснаа цахим хуудсаар тараагаад байна.
Уг цамхгийг анх 1889 онд инжинер Густав Эйффелийн компани барьж эхэлсэн ба 1909 онд нураасан. Гэсэн хэдий ч одоо хамгийн их ашиг орлоготой цогцолборт багтдаг багаад өнгөрсөн жил долоон сая жуулчин үзсэн судалгаа гарчээ.
mass.mn