Хөгжлийн банкны зээлийн суурь үнэлгээг нэмэгдүүлжээ
Хоёрхон жилийн өмнө ёстой л "Хөгөө хөлдөө чирч” байсан Хөгжлийн банк одоо овоо урагшаа алхаж эхэлсэн байна. Энэ нь мэдээж Засгийн газраас хийсэн "Нээлттэй сонсгол”-той шууд холбоотой. Тэр сонсголоор л хэн, хэн хэдэн төгрөгийн зээл аваад шилээ харуулаад алга болсныг олон нийт мэдсэн. Мэдээд зогсохгүй нийгмээр тэднийг нулимж байж өр зээлийг нь төлүүлсэн.
ИнгэснээрОлон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийс агентлагаас Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээ (Baseline Credit Assessment)-г CAA2 түвшнээс CAA1 хүртэл нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн гэсэн мэдээ байна. Ингэж үйл ажиллагаа нь хэвийн болж эхэлсэн Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр 2023 онд эргэн төлөх хуваарьтай "Евро” бондын 500 сая, "Самурай” бондын 200 сая ам.долларын төлбөрийг цаг хугацаанд нь оны өмнөхөн төлж барагдуулсан билээ. Мөн ноднин жилийн 12 дугаар сарын байдлаар нийт 1.6 их наяд төгрөгийн зээл төлөгдсөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.