Засгийн газрын өнөөдөр/2024-02-28/-ийн хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилох шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар ЭМЯ-ны удирдлагын багт танилцуулснаар Д.Очирбат Төрийн нарийн бичгийн даргын албаа хүлээж авлаа.
Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй бөгөөд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт эрүүл мэнд хариуцсан зохион байгуулагч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажиллаж байсан. 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байсан төрийн захиргааны болон улс төрийн ажлын туршлагатай нэгэн.
Г.Номуун
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.