Дэлхийн толгой тэрбумтны хүү мөнгөний талаар юу ярив?

0
images

 Билл Гэйтсийн хамт "Microsoft компанийг үүсгэн байгуулсан, эдүгээ 67 настай Стив Баллмер гуравдугаар сарын байдлаар "Bloomberg”-ээс гаргасан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 143 тэрбум долларын хөрөнгөөр 6 дугаар байранд бичигджээХарин "Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 125.4 тэрбум доллараар үнэлж, тэрбумтнуудын 8 дугаар байранд жагсаасан байна. Тэрбээр 2000-2014 онд "Microsoft” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2014 онд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн "Лос Анжелес Клипперс” багийг хоёр тэрбум доллароор худалдаж авсан аж. Одоогоор тэрбээр "Microsoft” компанийн 4 хувийн хувьцаа эзэмшдэг бөгөөд зөвхөн ногдол ашиг нь энэ онд нэг тэрбум доллар болжээ. С.Баллмер гурван хүүтэй бөгөөд түүний хоёр дахь хүү, 29 настай Пит Баллмер мөнгө үрэхийг хэзээ ч зөвшөөрдөггүй эцэг эхийнхээ талаар болон өөрийнхөө хэмнэлттэй амьдралын тухай "Business Insider” сэтгүүлд дэлгэрэнгүй ярьжээ. Стэнфордын их сургуулийг төгссөн П.Баллмер одоо Сан-Францискод инээдмийн жүжигчнээр ажилладаг байна. Тэрбээр бага сургуульд байхдаа аавынхаа баян гэдгийг мэддэг байсан ч дэлхийн хэмжээний тэрбумтан гэж огт бодоогүй гэнэ. Найзууд нь түүнийг гэртээ хэдэн угаалгын өрөөтэй, ээж нь "Мерседес" унадаг эсэхийг асуудаг байж. Гэтэл үнэн хэрэг дээрээ ээж нь 25 мянган долларын үнэтэй "Ford Fusion” машин унадаг байсан байна. Эцэг эх нь түүнд аливаа зүйлийг "Зайлшгүй шаардлагатай л бол авч өгнө" гэдэг байсан бөгөөд онцын шаардлагагүй зүйл худалдаж авах дургүй байсан гэнэ. Зул сарын баяраар дотуур байранд суудаг бусад дунд ангийн хүүхдүүдийнхээс илүү үнэтэй бэлэг авч байгаагүй, мөн аав ээж хоёр нь "Мөнгө авах уу?" гэж нэг ч удаа асууж байгаагүй ажээ. Пит "Ах дүү бид гурав хувцас хунар, машин ч тоодоггүй, аавынхаа унадаг байсан 1998 оны "Lyncoln Town" машинаар гэрээс холдолгүй явж, Мексикийн хүнсний сүлжээ "Chipotle” дэлгүүрээс бэлгийн картаар хүнсээ авдаг байсан” хэмээн ярьсан байна. Дундаж амьдралтай гэр бүлд өссөн аав, Орегон дахь фермерийн охин ээж хоёр нь асар их мөнгөтэй ч үр хүүхдүүдээ өөрөөр өсгөжээ. Хүүхдүүдтэйгээ мөнгөний талаар огт ярьдаггүй, харин ч "Баян айлын хүүхдүүд хэрээс хэтэрч байна. Энэ тун муу" гэж ярьдаг байсан гэнэ. Мөн "Дунд сургуульд байхдаа ээжээсээ халаасны мөнгө гэж долоо хоногт 10 доллар авдаг ч бараг үрдэггүй байв. Халаасны мөнгө авахаа ихэнхдээ мартчихдаг байсан” гэжээ. Тэрбээр дунд сургуулийн сурагч болсныхоо дараа гар утастай болмоор байгаа тухайгаа хэлэхэд аав, ээж хоёр нь өөрөө мөнгө олоод ​​гар утас авбал утасных нь төлбөрийг төлж өгнө гэсэн тул гэрийнхээ ойролцоох гольфийн клубт цагийн ажил хийн мөнгө олоод гар утастай болж байсан тухайгаа өгүүлжээ. Мөн түүнээс гадна олон зүйлийн талаар ийн ярьсан байна. Тухайлбал: 

   "Миний дээд сургуулийн сургалтын төлбөр, байрны төлбөрийг аав, ээж маань төлсөн. Харин би ахлах сургууль, их сургуульд байхдаа программ хангамжийн компанид дадлагажигчаар ажиллаж амьжиргааны бүх зардлаа олдог байсан. Дадлага хийх ажлын байр олоход аав огт туслаагүй".

   "Их сургуулиа төгсөөд найзуудтайгаа гадаадад аялахаар шийдээд аав, ээжээсээ 1000 доллар зээлсэн. Гэвч энэ мөнгө хүрэхгүй байсан тул өрөөнийхөө найзаас нэмж 1000 доллар зээлсэн. Дахиад аав, ээжээсээ мөнгө гуйх нь гутамшигтай санагдсан".

   "25 настайдаа, тоглоом хөгжүүлдэг компанид бүтээгдэхүүний менежерээр ажиллаж байхдаа өвөөгийнхөө хөрөнгөөс анх өвлөж авсан. Өвөө маань "Форд Моторс” компанид менежерээр ажилладаг байсан бөгөөд хадгалсан мөнгөөрөө "Microsoft компанийн хувьцааг худалдаж авсан байсан. Намайг өв болгон авах үед хувьцаа хэдэн зуун мянган долларын үнэ хүрсэн байсан юм".

   "Их сургуулийн хоёрдугаар ангид байхдаа өвөөгийнхөө өв залгамжлалын тухай анх сонсоод шууд татгалзсан. Хэрвээ би технологийн компанид ажилд орвол аав ээжийн их мөнгө надад хэрэггүй болно гэж бодсон. Их сургуульд байхдаа анх инээдмийн кино хийж эхлэхэд миний тайзны нэр Пит Бронсон болсон. Баллмер нэртэй баймааргүй байсан".

   "Одоо би тоглоомын компанийн ажлаасаа гарч, байнгын инээдмийн жүжигчнээр ажиллаж байгаа бөгөөд өв залгамжлал, инээдмийн жүжигчний орлогоор амьдардаг, мөнгөөр дутаагүй".

   "Санхүүгээ тогтвортой байлгахад мөнгөө хэрхэн зарцуулах зарчим бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Би үнэтэй хувцас, нэгдүгээр зэрэглэлийн нислэгийн суудал гэх мэт хэдэн зуун долларын үнэтэй зүйлд мөнгө зардаггүй. Миний хамгийн сүүлд авсан хүрэм 120 орчим долларын үнэтэй байсан.

   "Би 2015 оны "Ford Focus" машин унадаг бөгөөд тухайн үедээ 19000-24000 долларын үнэтэй байсан. Энэ машиныг дүү маань ахлах сургуульдаа унадаг байсан юм.

   "Сар бүр зээлийн картынхаа хэрэглээний жагсаалтыг харахдаа "Энэ үнэхээр миний худалдаж авах ёстой зүйл мөн үү?" гэж өөрөөсөө асуудаг".

   "Ах дүү бид гурав эцэг эхээсээ их хэмжээний мөнгө хүсч байгаагүй. Манай аав ээж ч бидэнд их мөнгө өгч байгаагүй. Би хувьдаа бусдаас мөнгө нэхэх нь ичмээр, бас өрөвдмөөр санагддаг.

   "Хэт чинээлэг гэр бүлийн хүүхдүүд хөрөнгө чинээгээрээ гайхуулж, эцэг эх нь хүүхдүүддээ их мөнгө зарцуулдаг. Хүүхдүүд нь мөнгөөр баярхаж, том болсон хойноо ч эцэг эхээсээ "Range Rover” авч өгөөч гэж гуйдаг. Би ийм хандлагад дургүй".

   "Цаг хугацаа өнгөрөх тусам манай гэр бүлийн дунд мөнгөний яриа болдог болсон. Жишээлбэл, аав маань өөд болвол түүний эзэмшдэг мэргэжлийн сагсан бөмбөгийн багийг яах талаар одоо ярилцаж байгаа" гэжээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex