Сайд М.Зоригтын гэргий дээдсийн хүрээнд орохыг зүтгэхээ амлав
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригтын гэргий Б.Индра хэвлэлд анх удаа ярилцлага өгчээ. Түүний аав, Монголын нэртэй дипломатч Чойжилжавын Болд Энэтхэг, АНУ, БНХАУ, Ардчилсан Солонгос, Египет зэрэг улсад элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд эдүгээ 40 настай Б.Индра дипломатчийн хүүхдүүдийн нэгэн адилаар гадаад улсуудад хориод жил гадаадад амьдарсан гэнэ. Тэрбээр Зөвлөлтийн III дунд сургуулийг 1991 онд, одоогийн Хүмүүнлэгийних сургуулийг орос-англи хэлний орчуулагч-референт мэргэжлээр 1994 онд төгссөн. Улмаар 1994 онд АНУ-ын Макалестер коллежид элсэн улс төрч мэргэжил эзэмшсэн бөгөөд хожим нь Нью–Йоркийн Их Сургуульдаялал жуулчлалын менежментийн чиглэлээр магистрын цол хамгаалжээ. Гурван жилийн өмнө дүүгийн хамтаар "Signature Designs” компани байгуулсан, одоо энэ компанийн захирлаар дүү Б.Гангань ажилладаг байна. "ГХДС-д оюутан байхдаа өвөл нь Удирдлагын хөгжлийнинститутын шугамаар ирсэн багш нарт хэлмэрч орчуулагчаар, Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш нарт англи хэл зааж, зундаа "Жуулчин” компанид англи хэлний хөтчөөр ажиллаж байлаа. 1996 оноос эхлэн дөрвөнжилДэлхийн банкны дэргэдэх Олон улсын санхүүгийн корпорацид туслахаас эхлээд зөвлөх хүртэл ажилласан. 2005 оноос Америкийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлагийн дэргэдэх Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөлд зөвлөхөөр ажиллаж байгаад 2009 оноос "Үндэсний аялал жуулчлалын байгууллага” ТББ-д ажилласаар өнөөдрийг хүрлээ” хэмээн Б.Индра ярьжээ. "Signature Designs” компани нь өндөр зэрэглэлийн интерьер, мебелийн бизнес, галт тогооны тавилга, хувцасны өрөө, оффисын тавилгын үйлдвэрлэл, угсралтын ажил хийдэг байна. Тэрбээр М.Зоригтын хоёр дахь эхнэр бөгөөд тэд 1996 онд ажлын шугамаар танилцаад 1998 оноос л үерхэж эхэлсэн гэнэ. Тухайн үед Б.Индра Олон улсын санхүүгийн корпорацид,М.Зоригт "Бодь Интернэшнл” компанийн захирлаар ажиллаж байжээ. М.Зоригтынх хүү, охин хоёртой.Хүү нь АНУ-ын Жорж Мэйсоны Их сургуулийг амжилттай төгсөөд одоо аавынхаа эхлүүлсэн бизнест хүчээ сорьж байгаа бөгөөд хэдийнэ гэр бүлийн амьдрал зохиогоод, аав болжээ. Дээдсийн хүрээний тухай сурважлагчийн асуултад Б.Индра хариулахдаа "Энэ хүрээ өнөөдрийн манай нийгэмд одоо л тогтож эхлэх байх даа. Тогтмогц нь орох гэж зүтгээд үзнэ ээ” гэсэн байна.
Л.Сайхан