"Миний дүү динозавр" хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-нд тоглоно
"Эго" продакшны уран бүтээлчид "Миний дүү динозавр" хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-нд тоглохоор болжээ. Тус жүжгийн гол дүрд жүжигчин Т.Энэрэл, А.Дүүрэнжаргал, Ц.Мичидмаа, Д.Хосбаяр нар тогложээ. Жүжгийн зохиолч, найруулагчаар А.Баярсайхан, продюсераар Ц.Баттулга ажилласан байна. Жүжиг Тусгаар тогтнолын ордонд 15:00, 17:00 цагаас тус бүр тоглогдох бөгөөд тасалбарыг Ticket.mn кассаар захиалах юм. Тус продакшны хувьд энэ хавар "Хайрын гэрээ" киногоо үзэгчдэд хүргээд буй.
Сэтгэгдэл байхгүй байна.