Их Британийг “Хелен” хэмээх хар салхи дайрчээ
Өчигдөр 19:00 цагийн үед Их Британийн хойд хэсгээр "Хелен” хэмээх хар салхи дайрч өнгөрсөн байна. Уг хар салхины үеэр хоёр хүн сураггүй алга болж, 10 гаруй байшин нурсан аж.
Онцгой байдлын аврагчид сураггүй болсон иргэдийг хайж эхэлсэн бөгөөд гамшигийн бүсүүдэд амьдарч буй 500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын цаг уурын хүрээлэнгээс мэдэгдэж буйгаар "Хелен” хар салхи тун удахгүй Ирландын арлуудад хүрч магадгүй аж.
Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон Харри нар өнөөдөр хар салхины улмаас орон гэрээ алдсан хүмүүстэй уулзаж, тусламж үзүүлэхээр болсон гэж Букингемийн ордноос мэдээллэсэн байна.
new.mn
Сэтгэгдэл байхгүй байна.