Мөнгийг мартагдашгүй бэлэг болгох аргууд
Та хэн нэгэнд бэлэг өгөх гэж байна уу. Юу бэлэглэх вэ гэдэг дээр магадгүй та "мөнгө л өгчихье” гэж аль хэдийнээ шийдсэн байж ч болох юм. Гэхдээ мөнгөө зүгээр нэг дугтуйд хийчих гэж байгаа бол түр хүлээгээрэй. Таны өгсөн дугтуйтай мөнгө бусдынхаас юугаараа ч ялгарахгүй байдаг л нэг бэлэг байгаасай гэж та хүсэхгүй байгаа биз дээ. Тэгвэл танд мөнгийг хэрхэн өвөрмөц бэлэг болгох вэ гэдэг дээр сонирхолтой санаануудыг толилуулж байна.
1. Төрсөн өдрийн баяр хүргэсэн ил захидал яагаад ийм байж болохгүй гэж. Мөнгөө дугтуйд хийж биш ил захидлын нэг хэсэг болгох ийм ажлыг өөрсдөө амархан гэгч нь хийчихнэ.
2. Мөнгөө гялгар уутанд хийгээд өөрийнхөө гараар хийсэн ил захидалтайгаа үдчихнэ. Мэдээж ил захидал дээр гараараа сэтгэлийнхээ үгийг бичнэ.
3. Ямар ч баяр ёслол дээр өнгө чимэг нэмдэг юм бол бөмбөлөг. Тэгвэл бөмбөлөгийг ингэж ашиглаж болох нь.
4. Цуглуулга. Бүх дэвсгэрт бас зоосон мөнгийг чихэр шоколадны хайрцгийг ашиглан ийм хөөрхөн мөнгөн цуглуулга хийж болно.
5. Зүрхэн хэлбэртэй час улаан хайрцаг. Тагийг нь авахад хуйлсан том дэвсгэртүүд. Өвөрмөц бас романтик бэлэгний тоонд зүй ёсоор багтах буй за.
6. Мөнгөн оригами
Мөнгөн дэвсгэртээр цаасан урлалын нэг хэлбэр болох оригами маягаар олон төрлийн хэлбэр дүрс гарган хийж бэлэглэж болно. Нэг жишээ нь энэхүү доллараар бүтээсэн сүлд мод.
7. Мөнгөн дэвсгэртээр чимсэн цэцгийн баглаанууд. Ийм чимэглэлтэй цэцгийг хүн мартаж чадна гэж үү.
8. Мөнгөний мод. Мөнгөний мод. Үүнийг л жинхэнэ мөнгөний мод гэж нэрлэх байх.
9. "Мөнгөн гацуур”.
10. Мөнгөн бороо.
11. Өөрсдөө зоосон мөнгийг ашиглан хийж болох бас нэг мөнгөний мод
Сэтгэгдэл байхгүй байна.