Алган дээр нь кино гарч байгаа мэт далдын зүйл үзэгддэг Монгол охин

0

"3алуучуудын үнэн” сонины 1969 оны 10-р сарын 12-ны өдрийн 122 дугаарт сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн, улсын их сургуулийн багш Б.Бор ямар ч оронтой тоог нэмэх, хасах, үржих хуваах дөрвөн аргаар ерийн хүмүүсээс хавьгүй хурдан цээжээр бодож чаддаг Төв аймгийн Бүрэн сумын харьяат Сундуйн Дашдамба гэдэг хүний талаар мэдээлжээ.

Энэ хүн одоо эрүүл саруул амьдран аж төрж буй. Тэрээр бага сургуульд суралцаж байсан боловч бүрэн дуусгаагүй учир сайн уншдаг боловч муу бичдэг. Харин заалгаагүй юмаа мэддэггүй тул бутархай тоо бодуулж үзэхэд чадахгүй байжээ.

Энэ хүнийг багш Б.Бор судалж үзээд "Ой сайтай, бас түүний тархины мэдрэлийн эсүүдийн нэг бүлэг нь тоо бодох ажилд чиглэн хуралдаж хүчтэй, өвөрмөц, онцгой ажилласнаас тийнхүү хачин хурдан бодож байгаа болов уу” гэж үзжээ.

Ийм жишээг 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед Улаанбаатар хотын "Нарантуул” зах дээр ажилладаг хүмүүс нэгэн жаал хүү дээр ажигласнаа монголын телевизийн нэг сувгаар ярьж, мөн тэр хүүгийн тоо хурдан бодохыг сурвалжлагч үзүүлж байсныг тэр үеийн олон хүн санаж байгаа байх.

Б.Бор багш бас "Залуучуудын үнэн” сонины 1969 оны 9-р сарын 28 -ны өдрийн 116 дугаарт холын юм "харж” чаддаг Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ц.Бүдээ гэгч охины тухай мэдээлжээ. Энэ охин гарынхаа алгыг дэлгэн хоёр хөмсгөндөө хуруугаа бага зэрэг хүргэмэгц харах гэж бодсон юм нь алган дээр нь харагдаж эхэлдэг гэнэ.

Тэр энэ тухайгаа "Алган дээр кино гарч байгаа юм шиг болдог. Хөшиг шиг юм хэсэг цайлалзаж байгаад цаадах нь харагддаг” гэж ярьжээ. Энэ хүүхдийг 4-р ангид сурч байхад нь зузаан номон завсар гэрэл зураг хавчуулаад юу байна гэж асуухад гэрэл зураг дээр байгаа бүгдийг яг хэлдэг байсан юм гэж тэр үед ангийн нь багш байсан хүн ярьжээ.

Харамсалтай нь энэ хүүхдийг бага сургуульд байхад нь олон хүүхдүүд дэндүү их юм "харуулсан” учраас ядраад холын юм "харахаа” больчихжээ гэж дээрх сонинд бичсэн байна. Харин энэ хүүхэд үнэхээр холын юм хардаг байсныг тэр нутгийн нэр хүндтэй олон хүмүүс, бас Ц.Бүдээ өөрөө баталж байгаа ажээ.

Ер нь энэ мэтийн тохилдлууд манайд урьд өмнө нь цөөнгүй гарч байсан сураг буй бөгөөд одоо ч сайн эрж сурвал ийм ер бишийн чадвартай хүмүүс олдож болох юм. Гадаад орнуудад иймэрхүү янз бүрийн чадвартай хүмүүсийн тухай бүр ч шаргуу сурвалжлан, шинжилгээ судалгааны ихээхэн ажил хийж байна.

Үүнд хуучин цагийн Зөвлөлт холбоот улсын иргэн В.Мессинг, М.Куни, КН.Николаев, Вера Петрова, Таня Быковская, Роза Кулешова, Юлия Виноградова нарын зэрэг хүмүүсийн талаар эрдэмтэд нэлээд шинжилгээ судалгааны материал нийтэлжээ. Хүний юу бодож буйг мэдээд гүйцэтгэж чаддаг Мессинг туршин соригчийн гарыг юм уу, эсвэл гарт нь юм бариулчихаад өөрөө гүүний үзүүрээс барьж "юу хийлгэх гэснээ сайн бодоорой, өөр юм битгий бодоорой” гэдэг. Тэр заримдаа зөвхөн нүүр царайг нь хараад ч "тааж” чадна.

(Түүнд гараа бариулж байсан профессор Г.И.Косицкий: Миний гар хуруу өөрийн мэдээгүй болчихсон юм шиг байж билээ гэжээ. Косицкий Мессингт ямар ч мэдээ дохио өгөхгүй, гар хуруугаа хөдөлгөхгүй гэж их хичээж байсан аж. Гэвч тус болсонгүй. Харин туршигч, туршуулагч хоёр маань хоёулаа эргэн тойрондоо юу болж байгааг сайнмэдэлгүйөнгөрсөн байжээ.)

В.Мессинг "Бусад хүний мэдрэхүйг би өөрийх шигээ хүлээж авдаг юм. Хэрэв туршуулагч хүн маань юм уухыг хүссэн бол миний ам цангадаг. Хэрвээ тэрээр муур, нохойгоо илж таалж байна гэж бодвол миний гарт дулаан хөвсгөр зөөлөн юм байх шиг болдог. Иймээс би өөрийнхөө бодлыг нөгөөх туршуулагч хүний бодлоос салгаж авч чаддаг болохын тул удаан сургууль дасгал хийсэн юм” гэж өөрийнхөө тухай бичжээ.

Тэгвэл Вера Петрова үүнээс өөр өвөрмөц сэрэхүйтэй юм. Энэ хүүхдийн талаар 1964 оны 6-р сарын 7-ны өдрийн "3алуучуудын үнэн” сонинд нэгэн мэдээ буй. Ульяновск мужийн Новочеркешинск нутгийн бага сургуулийн 4-р ангийн охин Вера Петровагийн "далдыг харах” чадлыг судлахаар Эрүүлийг хамгаалах яамны сэтгэл зүйн институтын захирал профессор Д.Д.Федотов, профессор Ю.С.Николаев зэрэг хүмүүс очжээ. Туршигчид нүдийг нь сайтар боогоод тэмтрүүлбэл 2-3 зузаан номны дорхи цаасны өнгө мэднэ. Цагны шил дээгүүр тэмтэрч үзээд хэдэн цаг хэдэн минут болж буйг мэддэг.

Оймстой, гуталтай хөлөөрөө хивсэн дээр гишгэж үзээд дор нь хийсэн юмыг мэдэж байжээ. Мөн түүнчлэн гар хөлийнхөө хуруу, дал мөр, өвдгөөрөө хүрэлцэн цаас, харандааны өнгийг сайн мэдсэнээс гадна тэдгээрийг 6-8 см зайтай холоос өнгийг нь таньж байв.

Түүний гарт зузаан хар бээлий хийхэд ч торохгүй сайн харж байжээ. Хамгийн гайхалтай нь мод, чулуун хананы цаадахыг нэвт хардаг ажээ. Бас хүний дотор эрхтнүүдийг нэвт харж байсан бөгөөд эрдэмтэд энэ бүхнийг туршлагаар баталсны үндсэн дээр «Вера үнэхээр арьсаараа хардаг ер бусын гайхамшигт авьяас билэгтэй байна» (25) гэж нэгэн дуугаар зөвшөөрөн хүлээжээ.

Англи, Франц, АНУ зэрэг орнуудад иймэрхүү хүмүүс мөн л цөөнгүй тохиолддог байна. Жишээлбэл: Францын Маример, Америкийн Броун, Голландын Жерар Круазе, Италийн Паускалина Пеццок, Бразилын Хозе Педро де Фрейтас, Өмнөт Африкийн Кози Лабушан зэргийг дурдаж болно. Эдний зарим нь бусдын бодол санааг мэддэг, зарим нь холын юм хардаг, зарим нь ерийн хүнээс гойд илүү мэдрэхүйтэй аж.

Парапсихологийн асуудлуудыг сонирхож буй эрдэмтэд зөвхөн энэ мэт хүний хэвийн байдлаас гажсан явдлуудыг судлаад зогсохгүй бас жирийн хүний амьдралд тохиолдсон онцгой үйл явдал, санаа бодол нь нөгөө хүнд алс хол зайд дамжин мэдэгдсэн явдлуудыг бүртгэн судалж бичсэн зүйл ихээхэн байна.

bataar.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex