МУИС-ийн багш нар УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандан ил дахидал илгээлээ

Нэгэнт салбарын сайд нь МУИС-ийн
захиралд арга хэмжээ авдаггүй, хууль зөрчихийг дэмжээд байгаа мэтээр
асуудал үргэлжилсээр байгаа тул багш нар ЕРӨНХИЙ САЙД-д хандаж
байгаагаа уламжилжээ. Энэ асуудалд хэрхэн хандсанаар Ерөнхий сайд
Н.Алтанхуягын хир зэрэг шударга ажилладагыг мэдэж болно гэж багш нар
үзэж байгаа юм байна. Цаашлаад АН-ын удирдлагууд ярьдаг, хэлдэг шигээ
хариуцлага тооцдог, ёс зүй ярьдаг шигээ байж чаддаг эсэхийг энэ асуудалд
хэрхэн хандснаар нь ойлгож болох ажээ.
Ц.Мөнх