УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухай ноцтой баримтууд..

805

Өнөө цагийн Монголын тэргүүн баячуудын тоонд УИХ-ын гишүүн Чойжилсүрэн багтдаг. Тэрбээр АТГ-т гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ хамгийн их орлого¬той гишүүнээр  тодорчээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн зургаан тэрбум 27 сая 651 мянган төгрөгөөр "аман хүзүүдэв". Тэрээр "Говь ресурс хилл", "Говьс гоё сайхан", "Хурд" групп, Рапид харш  зэрэг 15 компанийн хувьцаа эзэм¬шигч. Асар их хэмжээний хөрөнгө мөнгөтэй энэ эр УИХ-ын гишүүний ажил гэхээсээ илүүтэйгээр барилгын компанийнхаа ажилд л анхаардаг. Бас түүнийг хууль санаачилж батлахаар бус харин хууль бусаар олж авсан газруудаа хамгаалахын тулд УИХ-д сууж байгаа хэмээн олон хүн ярьж байна. Тэдний энэ яриа ор хоосон зүйл биш бололтой. Эрхэм гишүүний "Хурд” группын хэрэгжүүлж байгаа барилгын төслүүд дандаа л будлиантай газар дээр сүндэрлэн босож байх юм.
Баримт 1
Япончуудыг сүрдүүлж авсан газар
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу "Дөрвөн улирлын цэцэрлэг” хороололд газрын маргааны асуудал дэгдээд байна. Асуудал дэгдэж буй эл газар 2005 онд "Суруга Монгол” компанийн мэдэлд байсан юм. Анх 2004-2008 онд Нийс¬лэлийн удирд¬лагууд "Суруга Монгол” гэх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид цэвэр усны нөөцтэй Зайсан¬гийн онгон дагшин газрыг ихээхэн хэмжээний мөнгөөр өгсөн байдаг. Тэнд Монголд байхгүй, орчин сайтай С1, С2, С3 хорооллууд бариг¬даж байсан юм. Үүний дараа "Суруга Монгол” компани гоёмсог хийцтэй "Гарден” гэх рестораныг барьж өөрсдийн оффис болгон ашиглаж байсан. Улмаар дээрх ресторан ашиглалтад орсны дараахан Япон захирлыг нь хар тамхи¬ны хилс хэрэгт гүтгэсэн ч "Хар тамхи хэрэг¬лээгүй” хэмээн суллаж бай¬сан юм. Япон захир¬лыг суллагдсаны дараа тун удалгүй "Моннис” группийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар уг барилгыг худалдан авч байсныг олон хүн гэрчилдэг. Ингээд улстөр бизнесийн бүлэглэлийн дарамт шахал¬тад орсон Япон захирал аргагүй эрхэнд уг барилгаа худалдаж ялгүй мултарсныг олон хүн гэрчилнэ гэдгийг оршин суугчид ч нотлоод байгаа юм. Гэвч өнөөдөр энэ газар "Хурд” компанийн эзэмшил болон хувирчээ. Тус компани 15-22 давхар орон сууц барихаар барилгын ажлаа эхлүүлж, оршин суугчид нь хичнээн  эсэргүүцсэн ч дийлэхгүй аргаа барцгааж байна.
Баримт 2
Тохижилт нэрээр зочид буудал барьжэ
э
Б.Чойжилсүрэнгийн Хурд” компани хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын том талбайг  мөн л дээрэмдэж аваад байна. Тус төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа саяхан энэ тухай гомдлоо Нийслэлийн засаг даргад хүргүүлжээ. Тэрбээр "Хурд интернэшнл” компани нь Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд орших 3724 метр квадрат талбайд гадна тохижилт, цэцэрлэгжилт, автомашины зогсоол хийх ажлыг 2009 онд Нийслэлийн Барилга Хот байгуулалтын төлөвлөлтийн газрын баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байна. Энэ газар нь Хүүхдийн урлан бүтээх төвийн эзэмшилд багтах бөгөөд 2012 оноос өдийг хүртэл хугацаанд  манай байгууллагын эзэмшил газарт тохижилт, цэцэрлэгжилтийн ажил, автомашины зогсоол байгуулах талаар мэдэгдэл, албан хүсэлт огт ирүүлээгүй” гэжээ.. Тэр бүү хэл "Хурд”-ынхан урлан бүтээх төвтэй бараг залгаа шахуу томоос том зочид буудал бариад дуусч байгаа аж. Тэд тийнхүү  "тохижилт” нэрийн дор Хүүхдийн урлан бүтээх төвийн хуучин 5 940 400 төгрөгийн үнэтэй хашаа, хайсыг нь нурааж хаяжээ. Эндээс харахад "Хурд” компани нь дэндүү дураараа аашилсан байна. Зүй нь гаднах талбайгаа Хүүхдийн урлан бүтээх төв л мэдэх учиртай. Хотын захиргаа үнэхээр гадна орчныг нь хувийн компанийн хүч хөрөнгөөр тохижуулах байсан бол заавал Хүүхдийн урлан бүтээх төвийнхөнтэй урьдчилан ярилцаж шийдэх байв. Гэвч тэгсэнгүй. Шууд л "Хурд”-ынхантай  далдуур тохироо хийчихсэн байж.
Баримт 3
Нийтийн эзэмшил газарт барьсан хороолол

Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Дунд голын эрэг дагуух дулааны шугам, хар замын хажууд булан булангаа дэрлэн боссон том хороолол бий. Энэ бол өнөөх л эрхэм гишүүн Чойжилсүрэнгийн "Рапид харш” гэдэг сүржин нэртэй хороолол. Хууль номоороо бол дулааны шугам хоолойн район бүхий газар нь нийтийн эзэмшилд хамаарах учиртай. Нийслэлийн ИТХ-ын 2009 оны 119 тоот тогтоолд "Нийтийн эзэмшил гэдэг нь инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж, зам гүүр, ус зайлуулах суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж, ногоон байгууламж... зэрэг орно” гэсэн заалт бий. Гэвч энэ заалт Чойжилсүрэнгийн "Хурд” группт үйлчилсэнгүй. Тус компанийнхан  Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан олон арван байр барьж, асар өндөр үнээр зараад дуусаж байна.
Баримт 4
Зүтгүүрийн депог нүүлгэх дээрэм

Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар зүтгүүрийн депогийн хашаан дотор шахам "Хурд групп” ХХК орон сууцны барилга барьж байгаа. "Улаанбаатар зүтгүүрийн депо”-гийн эзэмшлийн галын аюултай бүсэд "Нарны хотхон” хэмээх орон сууцны хороолол хүч түрэн баригдаж байгаа билээ. Төмөр замын депог нүүлгэж, 3600 айлын орон сууцны хороолол барьж эндээс асар их хэмжээний ашиг олохоор өнөөдөр эрхэм гишүүн Чойжилсүрэн улаарч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус барилга нь 600,000 литр шатахуун нөөцлөх агуулахтай ойр байна гэж тогтоосон боловч тус компанийн барилга барих зөвшөөрлийг  хэн ч цуцлаж чадсангүй. Өнөөдөр Монголын хууль зөвхөн эрх баригчдад үйлчилдэг учраас Чойжилсүрэн энд барилгаа барьж, харин "Улаанбаатар зүтгүүрийн депог л нүүлгэхээр болж байх шиг байна.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗАР ДУУЧИН ОЮУНТҮЛХҮҮР, АВАРГА А.СҮХБАТ, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН, "ЭРЭЛ”-ИЙН ЭРДЭНЭБАТ НАРЫН ӨМЧ БОЛОН ХУВИРЧЭЭ

Дэнж хотойтол наадна гэж ам бардам ярьдаг байсан Монголчууд өнөөдөр наадах дов ч үгүй болж мэдэхээр байна. Зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэн гэхэд л өнөөдөр газраа алдаж, өргөн олны наадмын талбай эрх мэдэлтнүүд, толгой баячуудын хөрөнгө мөнгө босгох газар болон хувираад байгаа гэнэ. Богд уулын нөмөрт Туул, Дунд голын хөвөөнд байрлах монголчууд бидний зүлэг ногоон дээр нь тухалж өссөн уг газрыг өнөөгийн эрх дархтнуудын барилга байшингаар хүрээлүүлж, цэнгэлдэхдээ наадахаар хурсан олныг явах газаргүй болгох эхлэл 1993 онд тавигдсан. Уг газрын 30 хувийг тухайн үед хувь хүнд шилжүүлж, өнөөдөр ТӨК гэх уг компанийн 51 хувийг Т.Нямдаваа гэдэг хүн эзэмшиж, үлдсэн 49 хувь нь нийслэлийн мэдлийнх болжээ. Ингэснээр ТӨК нэртэй хэрнээ хувь хүнд бүхий л удирдлага, эрх мэдлийг нь шилжүүлсэн тус компанийн хамгийн үнэт зүйл болох газрын наймааг ах дүү Т.Нямдаваа нар эхлүүлж, ойр орчмын газрыг хэсэгчлэн зарсаар ''Төв цэнгэлдэх"-ийн гэх сул газаргүй болгожээ.Үүний үр дүнд  ''Төв цэнгэлдэх хүрээлэн" ТӨК-ийн 31 га газар наймхан жилийн дотор найман га болтлоо багассан байх юм.
"Төв цэнгэлдэх" хүрээлэнгийн зүүн талд нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хотын мээр байхдаа авсан нэлээн том газарт өндрөөс өндөр хотхон сүндэрлүүлжээ. Үүнийг залгаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Рапид харш" гэх гоёмсог нэртэй 20 орон сууцнаас бүрдсэн том хорооллоо сүндэрлүүлээд байна.  Эрхэм гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Хурд" компанийн захиалгаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын "Бэдү" компани гүйцэтгэлийг нь хийсэн юм байх.  Түүнээс  гадна Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нар ч "Төв   цэнгэлдэх"-ийн газраас эзэмшдэг гэнэ. Тэдгээрийн араас ард түмнийхээ хайр хүндэтгэлээр өнөөгийн өндөрлөгт хүрсэн урлаг, спортынхны харш үргэлжилдэг юм билээ. Тэднээс хамгийн том газрыг буюу 600 ам.метр газрыг даян аварга А.Сүхбат эзэмшдэг. Харин ''Төв цэнгэлдэх"-ийн баруун талын 1.2 га газарт дуучин Д.Оюунтүлхүүр хашаа хатган өмчлөх эрхийг нь Т.Нямдаваагаас авсан байх юм. Гэвч төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг зарсан гэх Нямдаваа гэгч нөхөр хаана юу хийдэг хэн бэ гэдэг нь тодорхой бус байх юм. Монголчуудын баяр наадмаа тэмдэглэдэг төв цэнгэлдэх хүрээлэнг 1993 онд 51 хувийг хувьд гаргасан. Түүнээс хойш энэхүү өмчлөлийн маргаантай асуудлууд шүүхээр явсаар 2 жилийн өмнө 51 хувь яахын аргагүй хувийн өмчид, үлдсэн 49 хувь нийслэийн өмч гэсэн шийдвэр гарсан сурагтай. Төв цэнгэлдэхийн ойр орчмын газрыг зардаг 51 хувийг эзэмшдэг нууц ноётон хэн бэ гэвэл Т.Нямдаваа гэж Сэлэнгэ, Төв аймагт улаанбуудай тарьдаг нэгэн  байдаг. Жил бүр наадмын орлогоноос хувь хүртэж суудаг гэсэн яриа л чих дэлсэж байна.

http://www.shudarga.mn/news/17124.html

 

 

 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

805 сэтгэгдэл
:

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухай ноцтой баримтууд.. » Tonshuul.mn
mackage sale http://www.mackageca.com/mackage-men-c-1/

:

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухай ноцтой баримтууд.. » Tonshuul.mn
Parajumpers Jakke http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухай ноцтой баримтууд.. » Tonshuul.mn
cheap christian louboutin shoes http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex