Хойд солонгосчууд наран дээр очжээ
Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын 17 настай сансрын
нисгэгч залуу нарны гадаргуу дээр амжилттай газардаад, эх дэлхий дээр
эсэн мэнд эргэж ирсэн хэмээн мэдээлэв. Энэ мэдэгдлийг тус улсын
телевизийн төв сувгаар хийсэн байна. Сансрын нисгэгч Хунг Ил Хонг
дэлхийн иргэдээс хамгийн анх нарны гадаргуу дээр амжилттай газардаж
чадсан гэж уг мэдээнд өгүүлжээ. Өндөр хэмийн нөлөөллөөс өөрийгөө аюулгүй болгох үүднээс мань хүн энэ аяллаа шөнө дунд хийсэн гэдгийг онцолсон аж. Нар руу нисээд ирэхэд тэр ердөө 18 цагийг зарцуулсан гэнэ шүү. Одоо Хунг Ил Хонг гэртээ харьчихсан бөгөөд баатар эр шиг л хүндлэгдэж байгаа юм. Тун удахгүй баатар сансрын нисгэгчийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүлээж авах бололтой.






Сэтгэгдэл байхгүй байна.