Амьдралыг хялбарчлах 35 арга

678
1. Зөв юманд ач холбогдол өг!.
2. Муу зүйл тохиолдоно гэдгийг мэдэж хүлээж авахад бэлтгэлтэй бай!
3. Ядарвал бага зэрэг ч байсан хамаагүй заавал амар. Эрч хүч тань сэргэнэ.
4. Ямар нэг ажлыг эхлэхээсээ өмнө чухам түүнийг хүсч байгаа үгүйгээ мэд!
5. Бидний хамгийн их хэрэглэдэг "үгүй”, "Тийм” гэсэн үгийг хэлэхээсээ өмнө сайн бод!
6. Дургүй, залхуутай санагддаг ажлаа хөгжилтэй болгож идэвхтэй байх арга зам ол!
7. Хамгийн их ачаалалтай үедээ хэдхэн хором ч хамаагүй зогсоож яг тэр үед байхыг хүссэн газраа бод!
8. Хийх хэрэгтэй, эсвэл мөрдөх хэрэгтэй гэж бодсон зүйлээ жижиг цаасан дээр тэмдэглэн харагдах газар тавь. Жишээ нь танд зөвлөхөд одоо "Өнөөдөр инээмсэглэл дүүрэн бай” гэж бичээд урдаа тавьчих.
9. Хэрэв танд ямар нэг таагүй явдал учирвал, яг одоо танаас илүү хүнд байдалд маш олон хүн байгааг бодож тайвшир.
10. Хийж чадахгүй гэж айж байна уу? Тэгвэл та өмнө нь чадаж байсан зүйлүүдээ бод.
11. Сонин сэтгүүл уншиж байхдаа таалагдсан жижиг хэсгүүдийг хайчилж аван цуглуул. Хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм.
12. Амьдрал хэт нэг хэвийн болсон юм шиг санагдаж байна уу? Тэгвэл хааяа урьд нь хийж оролдож байгаагүй содон, гэхдээ сайн сайхан зүйл хий.
13. Нэг өдрийг огт зурагт үзэлгүйгээр өнгөрөө!
14. Үргэлж үзэг, цаастай явж бай. Бичиж тэмдэглэх юм гарч магадгүй. Мөн өнгө өнгийн балаар бичвэл өөрт илүү хөгжилтэй болдог.
15. Нэг өдрийг зөвхөн өөртөө зарцуулж ямар ч төлөвлөгөөгүйгээр хүссэнээ хий!
16. Цүнх, ширээ, халаасандаа байгаа хэрэггүй зүйлүүдийг гаргаж хая! Илүү дутуу юм нүдэнд торохгүй бол сэтгэл санаа амар байдаг.
17. Амьдралаа хялбарчил. Хэтэрхий их юм цуглуулах нь ядраадаг. Жишээ нь өөртөө зөвхөн хэрэгтэй юмаа байлга. Шүүгээгээ ухаж өмсдөггүй хувцсаа гарга.
18. Тооцоо хийж бай. Бага зэрэг тооцоог өөрөө хурдан бодож тооцоолж байх нь тархийг чинь хурцалж, анализ хийх чадварыг сайжруулдаг.
19. Олон жил уулзаагүй нэг найзтайгаа уулзаж байна гэж төсөөл. Тэр найз чинь таны одоогийн байдлыг хараад юу гэж дүгнэх бол? Тэр үеэс хойш та ямар байдлаар өөрчлөгдсөн бол?
20. Өдрийн аль үед таны эрч хүч нэмэгдэж бас буурч байгааг тогтоож ажлаа тохируул!
21. Замбараагүй байгаа зүйлийг янзлах танд хэцүү санагдаж байгаа бол авсан юмаа үргэлж байх ёстой байранд нь тавьж бай!
22. Нэг чухал ажлыг мартахаас айж байгаа ч үргэлж хойшлуулдаг уу? Тэгвэл хамгийн түрүүнд түүнийг хийж дуусга. Санаа чинь амарна.
23. Цагт нь дуусгаагүй ажил бусад ажлыг ч хойшлуулж эрч хүчийг тань барагдуулдаг. Юуг ч хойшлуулаад хэрэггүй.
24. Даалгавар эсвэл тайлангийн ажлаа эрт эхэл. Хугацаа нь болоогүй ч гэсэн эрт эхэлсэн нь найдвартай. Учир нь юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
25. Өглөөд жимс юмуу, жимсний цэвэр шүүс уу! Сэргэг сайхан байх болно.
26. Байдлыг хурцдуулж бодсоны хэрэггүй. Энэ бол таны өөрөө өөрийгөө айлгаж байгаагаас өөр юу ч биш!
27. Найзууд, хамаатан садантайгаа харьцаагаа сайхан байлга! Тэдний тусламж хэрэг болох үе заавал гарна.
28. Хэрэглэхэд амар цүнхтэй байх хэрэгтэй. Танд зайлшгүй хэрэгтэй зүйлүүдийг багтаадаг мэн цэгцтэй байлгахын тул олон халаастай байх хэрэгтэй.
29. Дэргэдээ заавал сонин сэтгүүлтэй явж бай! Дараалалд зогсох үед өөр юм бодож тархиа сэргээх хэрэгтэй.
30. Биедээ хамгийн амар хувцсыг сонгож өмс. Холгодоггүй гутал, босч суухад зовоохгүй, анхаарлыг чинь сарниулахааргүй сэтгэлд амар хувцас сонго.
31. Бусдын үзэл бодпыг хүндэтгэж бай! Бусдаар хүндэтгүүлэх анхны алхам эндээс эхэлдэг.
32. Таны мөрөөдөл биелэхээргүй хол харагдаж байгаа бол эхлээд биелэх боломжтой зүйл мөрөөд.
33. Ямар нэг ажлыг эхлэх нь танд хэцүү санагдаж байгаа бол эхлээд дуртай ажлаасаа эхэл.!
34. Хоббитой бол. Жишээ нь юм нэхэх, хүзүүний зүүлт хийх, зураг зурах нь таныг урлагт ойртуулахаас гадна өөртөө хүндэтгэлтэй болгодог.
35. Хүүхэдтэй цагийг хамт өнгөрөө! Тэдэнд үлгэр ярьж, тоглох нь хэсэг хугацаанд ч болов амьдралын хүнд хэцүүг мартуулдаг.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

678 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex