Алдагдсан итгэл

3

 

...Сүүлийн үед Сентерро Гольд компани Гачууртын ордыг ашиглах болсонтой холбоотой Ноён уулыг хамгаалах хөдөлгөөн, Засгийн Газрын хандлагууд хүмүүсийн сэтгэлд эргэлзээ төрүүлж, санаа бодлын хувьд талцуулж байна. Хэвлэл мэдээллийн олон хэрэгслэлүүд "Хаалтын гэрээ" ний заалтаар "амаа үдүүлсэн" энэ цаг үед мэдээллийн үнэн зөвийг харьцуулан дүгнэлт хийх амаргүй.
 
Нөгөө талаас тэмцлийг дэмжиж байгаа олон хүмүүс "хэрвээ биднийг дэмжихгүй байгаа бол чи эх оронч биш" гэх маягаар бусад хүмүүст өөрсдийн үзэл бодлоо "тулгаж" байгаа нь тэдэнд сэтгэл зүйн дарамт болон нөлөөлж буй.  Хүн болгон өөр өөрийн санаа бодлоороо хандах эрхтэй хэдий ч, бидэнд нийтлэг эрх ашиг бий.
 
Сэлэнгэ аймгийн нутагт орших Ноён уул эртний Хүннү гүрний үеийн олдворуудаараа алдартай. ОХУ-ын Санкт Петрбург хот дахь "Эрмитаж"-ид Ноён уулнаас олдсон олдвор үнэ цэнэтэйд тооцогдож, Монголын тухай гадаадынханд сурталчилж байдаг. Шүтлэг бишрэлээрээ ч, ухамсар ухаанаараа ч онгон дагшин хэвээр нь хадгалж ирсэн энэ ууланд Хүннүгийн үеийн олдворуудыг хадгалсан булш бий.
 
Элэгдсэн, элээсэн цаг хугацааны хэмнэлээр нь аваад үзэхэд энэ булш хичнээн алт, зэс, нүүрсээр ч арилжимгүй үнэт олдворуудын өлгий. Бас нутаг орныхны хувьд онгон дагшин уул, ариун нандин шүтээн нь.  
 
 
                                                                 БИД ЮУНД ЭРГЭЛЗЭЭД БАЙНА ВЭ?
 
1.Төрд эргэлзэж байна.
 
...Өдгөө АНУ-ын Аризона мужид  "Уул уурхайн зөвлөх инженер" зэрэглэлтэйгээр мэргэжлээрээ ажиллаж буй Г.Нацагдорж "Америкийн Засгийн Газар уул уурхайд хэзээ ч хувь эзэмшиж оролцдоггүй. Хяналтаа стандартын дагуу тавьж, татвараа бодлогоороо авч, нөхөн сэргээлтээ заавал хийлгэдэг.
 
Засгийн Газар уул уурхайд оролцоно гэдэг чинь, манай Эрдэнэт үйлдвэр шиг улстөрчид нь "шахааны бизнес"-ээр баяжиж, олон нийтэд хүртээх учиртай үр дүнд нь анхаарахгүйгээр эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс хуйвалдан завших боломж нь болон хувирдаг" хэмээн өгүүлсэн.
 
Уул уурхайгаас ашиг олж цамаарахчихаад, ашиг нь алдагдах үед зөвхөн уул уурхайгаас алдагдлаа  нөхөх гэж улайрдаг, уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай, "хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхдөг" бодлоготой, улстөрчид нь эрх мэдлээ ашиглан баяждаг төрийн тогтолцоотой Монголын Засгийн Газрын хувьд гадаадын "Эдийн засгийн алуурчид"-ын гар хөл болох магадлал тун өндөр.
 
Оюу толгой төсөл "гацаанд" орчихсон, Тавантолгой төсөл шийдэгдэж амжаагүй байгаа энэ үед Засгийн Газрын зүгээс Гачууртын ордыг ашиглах нь, эдийн засгийн хувьд боломжтой алхам гэж үзэж байгаа бололтой. "Ямар ч аргаар хамаагүй" гэдэг уриагаар тэд улайран зүтгээд байгаа нь "аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив" гэдгийн үлгэр лугаа.
 
Бороогийн орд газраас 50 тонн алт олборлоод Монголын эдийн засагт ямар ч ашиг өгөөгүй "Бороо Гольд" компаныг худалдаж авсан Сентерро Гольд компани Гачууртын орд газрыг ашиглах гэж байгаа юм байна.
 
Өмнөх алдааны төлөө огт хариуцлага хүлээгээгүй хэрнээ дахиад илүү ашиг олох улайраад байгаагийн цаад талд "авилгал" үнэртээд байна гэж би сэжиглэж байна. "Авсан өгсөндөө өлзийтэй" байж сурсан манай эрх баригчид, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын хууль дүрмийг огт сахихгүй байна.
 
Засгийн Газрын зүгээс Гачууртын уурхайн олборлох талбай Ноён уулаас 7-11 км зайтай гэж тайлбарлаж байгаа хэдий ч, "бид ер нь аливаа асуудалд хариуцлагатай хандаж, хууль дүрмээ сахин биелүүлж чаддаг билүү?" гэсэн асуулт сэтгэлийн мухарт эргэлзээ, хардлагыг өгдөөж буй.
 
Ер нь байна шүү дээ, энэ Засгийн Газар мөнгөгүй, эдийн засгийн чадавхгүй байгаа нь ганц Сайханбилэгийн буруу ч биш, өмнөх бүх Ерөнхий сайдуудад хамаатай. Эдийн засгийг эрүүлжүүлэх гэж, засаглалын тогтолцоогоо эрүүлжүүлэх гэж, хариуцлагын тогтолцоог бий болгох гэж нэг ч Ерөнхий сайд амжилттай ажиллаж чадаагүйн баталгаа.
 
Энэ албан тушаалаас буусан хэн боловч өөрийнхөө учиргүй сайн байсныг магтаад, шинээр сонгогдсон сайдаа  муулаад л , дэмжихийн оронд ажлыг нь саатуулаад эхэлдэг. Мөнгө, эрх мэдлийн өмнө хүн чанар үнэгүйдсэнийг тэд өөрсдөө ингэж бусдад харуулдаг.
 
Халамжийн хавтгайрсан тогтолцоог өөрчлөөд, өөрсдөө бүтээгч, хариуцлагатай болох гэж зүтгээд байгаа энэ Засгийн Газрын үйл ажиллагааг харж, зөв сайныг нь жаахан ч атугай дэмжих нь бидний л үүрэг.
 
2. Тэмцэгчдэд бас эргэлздэг.
 
...АНУ-ын Нью-Йорк хотын Байгалийн Түүхийн Музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэгтэй ярилцаж суухад "Монгол орон маань эрт галавын үеийн геологийн болон археологи, палеонтологийн маш үнэт олдворуудыг хадгалсан нутаг. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ухаа толгодоос олдсон өндгөө дарсан динозаврын олдвор дэлхийд ч ховор, үнэ цэнэтэй олдворт тооцогддог.
 
Өнөөдөр уул уурхайг ашиглан баяжих гэсэн хүсэлдээ түүнээс ч олон дахин илүү үнэтэй ийм олдворуудыг устгах аюул нүүрлэж байгаа. Энэ талаар хаа хаанаа анхаарах хэрэгтэй болж байнаа" гэж учирласан.
 
Гадны хөрөнгө оруулалттай уурхайнууд болон, бид өөрсдөө хариуцлагагүй ашиглаж байгаа, нөхөн сэргээлт хийхгүй орхисон овоолгууд дээр "нинжа" нар орж дураараа ухаж төнхөж байгаа үйлдэл болгонд хичнээн үнэт олдворууд устаж байгааг бид мэдэх бил үү? "Алтыг нь аваад авдрыг нь хаяна" гэдэг үлгэр биелэлээ олж буй цөвүүн цаг.
 
...Монголчууд бидний хувьд хамгийн эмзэг сэдэв нь "Монгол орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал". Төрж өссөн бууцан дээрээ хөрвөөж, төрөлх нутгийнхаа уул усыг шүтэн дээдэлдэг үндэстэн энэ дэлхийд тийм ч олон байхгүй байх. Ноён уулаа ухуулахгүй гэж "Босоо хөх монгол" ТББ-ын залуус өлсгөлөн зарлаж тэмцлээ эхлүүлсэн.
 
Эцэст нь Чингилтэй дүүргийн засаг даргын захирамжаар тэдний тэмцлийг зогсоон, бие нь муудсан өлсөгчдийг албадан эмчилгээнд оруулжээ. Тэдний тэмцлийг маш олон хүмүүс дэмжиж байгаа ч, тэмцэгчдийн ард хэн нэгэн "захиалагч" байгаа байх гэсэн хардлагаар олон хүмүүс болгоомжилж байв.
 
Өлсгөлөн зарлах нь тэмцлийн хүнд хэлбэр мөн боловч, тэр нэгэн жил "өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн" гэдэг марзан үйлдлийг Н.Энхбаяр бодож олсноос хойш, аливаа утга учиртай тэмцлийн дундуур улстөрчид оролцон завааруулах болсон. Хэзээ ч батлагдаагүй хэрнээ "мөнгөөр өлсгөлөнд оролцдог"  гэсэн хов яриа амнаас ам дамжин яригдсаар буй.
 
"Ноён уулаа аварья"  хөдөлгөөнд хүн болгон дэмжиж, нэгдэж байгаа. Чин сэтгэлээсээ дэмжиж шаналж байгаа маш олон хүмүүс бий, эргэлзэх хэрэггүй. Харин энэ дунд "босьё, тэмцье, цус урсгая" гэж уриалаад байгаа хүмүүсээс болгоомжилж байгаа, нуулгүй хэлэхэд. Монголчууд бидний тэмцлийн арга хэлбэр, хийрхлийг гадныхан ч бас анхааралтай ажиглаж байгаа.
 
Тэд ийм тэмцлийг улстөрийн зорилгоор ашиглан дэврээх хүсэлтэй байгаа гэдгийг үгүйсгэж чадна гэж үү? 7-р сарын 1 нд болсон үймээний турхирагч эздийг олж хариуцлага хүлээлгэсэнгүй, бас учир шалтгааныг нь тогтоож олон нийтээс уучлалт гуйсангүй, Монголын төр. Учир битүүлэг энэ байдал нь дахиад л хүмүүсийг турхирах боломж руу түлхээд байгаа юм биш үү?
 
Бид бодит мэдээлэлд нухацтай хандахын оронд "дам сургаар" хийрхээд байгаа үзэгдэл ч бас бий. Ийм үймээн бухимдлыг далимдуулаад "Ардын баатар" болох хүсэлтэй улстөрчид, иргэд ч цөөнгүй байгаа. Миний хувьд эх орон газар шорооныхоо төлөө чин сэтгэлээсээ шаналж, үнэнчээр тэмцдэг олон залуусыг мэднэ. Бас тэдэнд итгэж, тэднийг дэмждэг.
 
 
                                             БИД ӨӨР ХООРОНДОО "АЛАЛЦААД" БАЙХ УУ?
 
"Ухаангүй ноёнд урагшгүй албат" гэдэгчлэн, арчаагүй заваан төртэй байгаа нь өөр хэний ч бус, бидний л буруу. Тэднийг бид өөрсдөө сонгодог. Тэднийг "новшроод" байгааг мэдсээр атлаа өчүүхэн жаахан мөнгө, эрх мэдэлд нь зусардаад дахиад л сонгоно. Нетийн цаанаас "новшнууд" гэж хараах хэрнээ, нүүр рүү нь хараад "чи ямар өөдгүй байнаа" гэж хэлж зүрхлэхгүй.
 
Яалт ч үгүй амьдрал дээр нь хүнд тусгал тусахаар нь "арай ч дээ" гэж бодохоос бус, "төрийн төлөө оготно л боож үхдэг" гэж цэцэрхээд нийтийн эрх ашгийн төлөө юу ч хийдэггүй хүмүүс олон бий. Ядаж мэдээлэл уншиж харьцуулахгүй, дам сургаар "ура" хашгираад явдаг хүмүүс цөөнгүй. Бид тэднийг сонгох, тэдэнд хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээлгэх тогтолцооны талаар бодох шаардлагатай болж байна. "Хэрэг хэзээ ч хуучирдаггүй".
 
Бухимдал дагуулсан зөндөө олон ийм үйлдлүүд биднийг өөрсдийгөө боловсруулж хөгжүүлэхийг шаардаж байна. Ядаж л бид ийм асуудлууд дээр олон нийтээс судалгаа аваад, статистик баримтуудаар баталгаажуулаад, хууль дүрмийн дагуу асуудлыг тавьж сурах хэрэгтэй байна.  
 
Энэ талаар мэргэшсэн ТББ-уудыг олноор нь байгуулж, тэднийгээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд тэднийг гарцаагүй баримтаар няцааж, олны өмнө бурууг нь илчилж чаддаг байх хэрэгтэй байна. Хэрэв хүмүүс ийм асуудалд мөнгөний сонирхлоор хандах аваас мөнгөний төлөө улайрч байгаа тэдний "боол" болон хувирна.
 
Ард түмний нэр барьж, ард түмний өмнөөс ярих эрх хэнд  ч үгүй. Харин ард олны дунд байнга судалгаа явуулж, тэдэнд зөв сайн мэдээлэл өгч, боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа бол, тэдний өмнөөс баримт дэлгэж болох юм.
 
Монголчууд бид өөр хоорондоо ойлголцож сурах цаг болжээ. Бид хоорондоо хэрэлдэж маргалдаж, тэмцэлдэж хэмлэлцээд сайн үр дүнд хүрэв үү? Өнөөгийн эрх баригчдын дураараа авирлах, олон нийтийг үл тоомсорлох боломж нь хуулиараа хариуцлага хүлээдэггүй тогтолцоо, хуулиар дархлагдсан эрх мэдэл.
 
1990 онд баталсан "Үндсэн хууль" даа өөрчлөлт оруулж, улстөрчдийг сонгох, тэдэнд  хариуцлага хүлээлгэх заалтыг тодотгож өгөх цаг нэгэнт болжээ. Алийн болгон бид өлсөж, амь насаараа дэнчин тавьж байж асуудлыг шийдэх гэж зүтгэх билээ. Бидний арга барил хуучрах хэрээр, туршлагажсан улстөрчдийн арга нь нарийсч байна.
 
Монголчууд бидний  өөр хоорондоо хагаралдаж тэмцсэн тэмцлээс монголчууд бид хэзээ ч хожиж байгаагүй, харин харийнхан хождог. Түүх ч үүнийг гэрчилдэг төдийгүй, өнөөгийн ороо бусгаа цагийн байдал бидэнд сануулж байна. Хаана амьдарч байгаагаас үл хамаарч монголчууд бидний сэтгэл зүрхэнд оршиж байгаа нийтлэг эрх ашиг нь МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, ГАЗАР НУТГИЙН МИНЬ БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ.
 
Энэ эрх ашгийн төлөө бид эвлэлдэн нэгдвээс, өөр хоорондоо бус гадаад ертөнцтэй ур чадвар, ухаан самбаа, эрдэм мэдлэг, бүтээлч чанараараа өрсөлдөж чадна. "Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр"  гэдэг дээ.
 
                                                     Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  gala_mn@yahoo.com                                                                                                   2015-02-25

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex