Хуурай өлсгөлөн
Улстөрийн тэмцлийн хамгийн хурц хэлбэрт өөрийгөө галдан шатаах, хуурай өлсгөлөн зарлах зэрэг хамрагддаг юм билээ. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хүннүгийн үеийн хаад, ноёдын булш, бунханг агуулсан Ноён уулын бүсэд орших Гацууртын алтны ордыг стратегийн ордод яаравчлан хамруулж, Канадын хөрөнгө оруулалттай "Сентерра гоулд” компанид эзэмшүүлэхээр болсныг эсэргүүцсэн нутгийн иргэдийн "Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, "Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүдийн зарласан өлсгөлөн 13 дахь өдрөө үргэлжилж байна. Хамгийн гол нь тэд 12 хоног нойтон өлссөний эцэст өчигдөр оройн 18:00 цагаас хуурай өлсгөлөнд шилжээд байгаа.