Ц.Агайлий: Ану минь багаасаа л манлайлагч байсан

759

Ц.Агайлий: Ану минь багаасаа л манлайлагч байсан

 

Бүсгүй хүн уян зөөлний туйл ч гэлээ хатуу бэрхийн өмнө хамгийн чанга бас бат бөх байж чаддаг ажээ. Өөрт ахадсан их зовлон гуниг, үхэл хагацалтай нүүр тулсан ч тэр бүхнийг ажралгүй давж гарчээ. Гэсэн атлаа цаг мөч бүрт жаргалтай амьдарсан мэт инээмсэглэлийг түүнээс олж харсан юм. "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, продюсер П.Анужингийн ижий Ц.Агайлийтай ярилцлаа.

-Нэг хүн надад таны нэрийг өөрөөр хэлж байсан юм. Та сүүлд нэрээ солиулсан юм уу. Агайлий гэж ямар утгатай нэр вэ?
-Би Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Эхийн хэвлийгээс агь ганга ханхалсан ариун дагшин газар унасан хэмээн бэлгэдэж аав, ээж минь Агайлий гэдэг нэр хайрласан юм. Гэхдээ би өөр нэрээр дуудуулж 50 нас хүртлээ явсан. Учир нь манай том эгч бас ийм нэртэй байсан юм билээ. Бид хоёрыг том, бага Агайлий гэж дууддаг байсан гэсэн. Гэтэл эгч маань Архангай аймагт Багшийн сургуульд сурч байхдаа цагаан хэл ам хүрээд хорвоогоос буцсан юм. Эгчийг өнгөрсний дараахан манай гэрт ирсэн лам бага Агайлийдаа өөр нэр өг гэж хэлсэн гэсэн. Аав, ээж минь нэг охиноо алдсан болохоор айгаад миний нэрийг сольсон юм билээ. Хожим нэг хувилгаан надаас "Та нэрээ сольсон уу” гэж асуугаад "Таныг төрөхөд хайрласан, чихэнд чинь анх шивнэсэн нэрээрээ дуудуулж бай. Хүнийг энэ хорвоогоос явахад анхны нэр чухал байдаг” гэж хэлсэн. Тэгж л би эцэг эхийн өгсөн нэрийг төөрч будилж яваад сүүлд эргүүлэн авсан. Нэрнийхээ тухай уншиж судлахад эрт үед Агай гэдэг нэртэй үзэсгэлэнтэй, ухаантай хатан байсан юм билээ.

-Таны хүүхэд насны амьдрал хэрхэн өнгөрсөн бэ. Аав, ээжийнхээ тухай сайхан дурсамжаа хуваалцаач?
-Миний хүүхэд нас амьдралын минь хамгийн дүүрэн үе байж дээ. Манайх их гоё айл байсан. Би 13 нас хүртлээ эцэг эхийн хайранд элэг бүтэн өсөхдөө таван онцын эзэн, "Нацагдорж” тэмдэгтэн, Монголын Пионерийн байгууллагын "Алтан медаль” зэрэг олон шагналын эзэн болж байв. Миний аав нутаг усандаа нэртэй, хурдан морь уядаг, морины цол дуудаж, ерөөл хэлдэг, цэцэн цэлмэг үгтэй, сүр хүчтэй эр хүн байж билээ. Тухайн үед аав агент хийдэг байсан. Гуравдугаар ангиасаа аавынхаа ажилд тусалсан болохоор нутгийн буурлууд одоо ч намайг агент охин гэдэг. Миний ээж өндөр язгууртай, тайван зантай, үг дуу цөөнтэй үргэлжид сайныг бүтээж явдаг хүн байсан. Намайг 13 настай байхад хайртай ээж минь тэнгэрт одсон юм. Аав минь "Эцэгт өнчин уруугаа, эхэд өнчин өөдөө” гэдэг юм. Уг нь ээж нь үлдсэн” бол гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Намайг 15 настай байхад аав минь бурхан болсон.

-Та эхээс хэдүүлээ вэ?
-Би эхээсээ зургуулаа. Нэг эгчийг маань гурван настай гүйж байхад нь үр хүүхэдгүй айл аав, ээжээс минь гуйж байгаад өргөж авсан. Гурван настай хүүхдээ өргүүлсэн эх хүний сэтгэл ямар байх вэ. Тэгээд манайх тэндээс нүүж байсан гэдэг юм билээ. Бид тав эцэг, эхийнхээ дэргэд өсөж өндийсөн ч гэлээ том эгч маань бурхан болсон. Намайг 17 настай байхад УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байсан том ах маань зуурдаар нас барсан. Манай гэр бүлийнхэн өвөрмөц өгөгдөл, хувь заяатай, авьяаслаг хүмүүс байсан болохоор атаа жөтөө ямар нэг зүйлд өртсөн байж магадгүй гэж, би боддог. Миний төрсөн ах Монгол Улсын шинэ төрийн сүлдийг урласан, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Ойдов. Аав, ээжээс өнчирч хоцорсон үеэс би айл гэрийн эзэгтэй, нэг ёсондоо ээж нь болсон. Тэр үед Ойдов ах болон гурван настай дүүтэйгээ амьдардаг байлаа. Эмэгтэй хүн өөрөөсөө унагасан үр хүүхдээс гадна ах, дүү хамаатан садан хэнд ч ижий нь болж болдог билээ.

-Та хэдэн хүүхэд төрүүлсэн бэ?
-Би хоёр сайхан охин үртэй, таван хөөрхөн зээтэй. Том охин минь Анужин, харин багыг нь Баясал гэдэг. Баясал маань Төрийн захиргааны албанд ажилладаг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд болон нярай хүүхдийн хоол тэжээл, эрүүл амьдралын талаар хичээл заадаг. Манай гэр бүл эрүүл амьдрах ёсыг баримтлаад арав гаруй жил болж байна. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ хүмүүст тус болъё гэсэн сэтгэлээр эрүүл амьдралыг сурталчилдаг.

-Ээждээ шүүдрийн дуслаар цай чанаж өгөхөд нэг шөнө босож, хөхүүлсэн ачийг нь л хариулдаг гэдэг. Охид тань таны ачийг хариулж чадсан уу?
-Ач хариулна гэдгийг миний хувьд бодит үйлдэл хийхээсээ илүү сэтгэлийн хүндлэл гэж ойлгодог. Эхийн ачийг хэмжиж болохгүй учир хариулсан, хариулаагүй гэж тодорхойлж болохгүй.

-Юм бүхэн өөрийн гоо сайхантай гэдэг. Тэгвэл эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхан юу вэ?
-Гоо сайхан гэдэг ойлголт өөрөө цогц утгыг агуулдаг болохоор эмэг тэй хүний гоо сайхан ч бас тийм байх учиртай. Бие, сэтгэл эрүүл эмэгтэй хүнд бүхий л гоо сайхан цогцолсон байдаг.

-Анужин хүүхдүүдийнхээ бичсэн шүлгийг нэгэн ярилцлагадаа уншиж байсан. Өөрөө ч дунд сургуульд сурч байхдаа шүлэг бичдэг байсан юм билээ. Танд зориулж бичсэн шүлэг бий юү?
-Ану хоёрдугаар ангиасаа л өөрийн шүлэг гэж нэрлэх зүйлээ бичсэн. Одоо бодоход дотоод сэтгэлээ өөрийнхөөрөө илэрхийлж байж дээ. Бичиж байсан бүх шүлгийг нь би хадгалдаг. Түүнээс "Ээж” гэсэн гарчигтай ийм мөр бий.
Сүүн сэтгэлтэй ээж минь
Аялгуу дуугаар өсгөсөн
Энэрэнгүй санаагаар
Эрдэмт хүн болгосон

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайхан бэлэг юу вэ?
-Хүний өгсөн бэлэг бүхэнд чин сэтгэлээсээ талархдаг учраас ялгадаггүй. Харин таныг сайхан гэж тодотгосон болохоор амьдралаас надад бэлэглэсэн тэнгэрлэг сайхан ханиа л хэлье.

-Анужин "Миний ээж хэзээ ч нугаршгүй тун зарчимч, гайхалтай эмэгтэй” гэж хэлэхийг сонсож байсан. Энэ зан чанарыг тань Анужин ч бас дуурайсан гэж боддог. Та охидоо хэрхэн сургадаг байв?
-Эр нөхрөө хүндэлж, гэр орноо цэгцтэй сайхан байлгах ёстой гэдгийг хэлж ярихаасаа илүү өөрийн биеэр үлгэрлэсэн болов уу гэж боддог. Өөрөө үлгэр жишээ хүн болохоор хичээж байснаас охиддоо ингэ тэг гэж зааж байсангүй. Үсийг нь самнахдаа, зүүлт чимэглэл зүүж өгөхдөө зохицол зохимжийг нь их анхаардаг байсныг охид минь дуурайсан байх. Би өөртөө амласнаа биелүүлдэг болохоор Ану намайг зарчимч гэдэг юм болов уу. Зарим хүн зарчимч хүнийг хатуу гэж ойлгодог. Би хатуу биш ээ, өөртөө л үнэнч хүн.

-Та ханийнхаа талаар яриач?
-Хань минь миний амьдралыг түшиж, тулж авсан сайн хүн. Бид хоёр зургадугаар ангиасаа зүс, царайгаа мэднэ. Хожим нь амьдралаа холбосон. Миний хань 10 хүүхэдтэй айлын том хүү. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон ховор хүн гэж би хүндэлдэг. Бид үр хүүхдүүдээ ямар хүн болгож өсгөснөө энэ байр сууринаасаа харж бас тэднээсээ сурч явна.

-Анужингийн гадаад төрх болоод дотоод ертөнц аав, ээжийнхээ хэнийг нь илүү дуурайсан бэ?
-Миний яс цусны өгөгдөл охины минь дотоод ертөнцөд буйд би эргэлздэггүй.

-Анужингийн төрсөн аав төрийн хар хүн. Анужинг ч бас улс төрд орно гэсэн мэдээлэл байдаг. Та энэ "тоглоомын” талаар ямар бодолтой байдаг вэ?
-Би улс төр гэж онцгойлж, оюун санаандаа оршоодоггүй. Харин Монгол Улсын иргэн гэдгээ маш сайн ойлгодог учраас биеэ засаж яваа эмэгтэй хүн. Миний охин ч тийм л байх.

-Монголчууд охиныг тань ухаантай, үзэсгэлэнтэй, хөдөлмөрч бүсгүй хэмээн үнэлдэг. Анужингийн гараас "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг, "Макробиотик XXI зуун” номоос ч илүү зүйл гарна, энэ бүхэн зөвхөн эхлэл гэж би боддог. Та охиноо хэр үнэлдэг вэ?
-Охин үрийг минь сайн сайхнаар хэлсэн хийгээд харсан бүх хүнд баярлалаа. Үр хүүхдээ үнэлнэ гэхээсээ хайрлах нь чухал. Тэр тусмаа хайраа гаднаа илэрхийлэх нь чухлыг би ойлгож явна. Миний үеийнхэн хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг зарчмаар өсөж өндийсөн. Үүнийгээ ч даах чадвартай байж. Үр хүүхдүүдээ өвөг дээдсийнхээ үлдээсэн ариун дагшин эх орныхоо төлөө ихийг хийгээсэй л гэж бодож явдаг.

-Анужингийн тухай сөрөг мэдээлэл их байдаг. Тэр болгонд эх хүний сэтгэлд хүнд тусдаг байх?
-Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж болно гэдгийг ухаант монгол хүн бүр мэднэ. Ямар ч хүний ард тэр хүнтэй яг ижил элэгдэж, хорогдож байдаг эх хүн байдгийг элэг нэгт монгол түмэн минь санаарай.

-"Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх том төслийг охин тань санаачлан, баг хамт олонтойгоо хэрэгжүүлж замынхаа талаас илүүг туулжээ. Монгол түмэн энэ нэвтрүүлгийн дараа дараагийн дугаарыг нь тэсэн ядан хүлээдэг болсон. Та дугаар бүрийг нь алгасалгүй үздэг байлгүй.
-Энэ нэвтрүүлэг монгол түмэндээ сайхан юм үзүүлэх юмсан гэсэн манай гэр бүлийн чин хүсэл дээр үндэс нь тавигдсан. Анх Баатар найруулагч охинд маань "Сонгууль дөхөж байна. Сонгуульд зориулсан нэг нэвтрүүлэг хийх гэсэн юм, хөтлөөч” гэж санал тавьсан юм билээ. Ану гэртээ ирээд энэ саналын талаар хэлээд "Гэхдээ би сонгуулийн нэвтрүүлэг хөтлөхгүй” гэсэн. Бид Ануд монголчуудад харуулж үзүүлэх, гэрэл гэгээтэй сайн сайхан л юм дутагдаад байна. Миний охин тийм сайхан нэвтрүүлэг хийгээрэй гэж хэлсэн. Энэ нэвтрүүлэг олон шалгуур давж бүтдэг болохоор дугаар бүрийг нь баясаж хүлээх нь ховор. Ану "Ээж ээ, та манай нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзсэн үү” гэж асуухад нь зарим үед нөхөж үздэг. Үүнээс болоод охин минь гомддог ч байж магад.

-Охин тань нэвтрүүлэгт уригдсан ихэнх зочноо уйлуулж, мөн сэтгэлийн чанад дахь нууцыг нь дэлгэдэг. Нэвтрүүлгийг үзэж байхад танд юу бодогддог вэ?
-Энэ нэвтрүүлгийг бүтээсэн бүх уран бүтээлчдэд бас зочдод нь талархдаг. Охиндоо хэлэх зүйл байвал хэлнэ ээ. Өөрөө үзэгчийн хувьд ухаарч бас уйлдаг.

-"Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс таны ой ухаанаас гардаггүй ч юм уу, онцлох дугаар аль вэ?
-Энэ бүх зочдын түүх Монгол Улсын түүх гэсэн хүндэтгэлтэйгээр энэ нэвтрүүлгийг үздэг. Зууны манлай эмэгтэй дуучин, ардын жүжигчин, төрийн шагналт Х.Уртнасан гуайн оролцсон дугаар надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Ачийг нь хариулж чадаагүй ээжийнх нь өмнөөс захидал бичиж өгч байсан.

-Охид тань таны хийсэн ямар хоолонд дуртай вэ?
-Миний охид ээжийнхээ хийсэн бүх л хоолонд сэтгэл хангалуун байдаг. Одоо тэдэндээ хоол хийж өгөх нь цөөн юм даа.

-Анужин багадаа ямар хүүхэд байв?
-Охин маань багаасаа манлайлагч байсан. Тоглох чөлөөгүй, гэр орныхоо бүх л ажилд тусалдаг. Амттанд их дуртай байлаа. Одоо Анугаа сайн эзэгтэй болсон гэдэгт би эргэлздэггүй.

-Зээтэй болсон ч охидоо эрхлүүлдэг л байх. Хамгийн сүүлд хэзээ эрхлүүлсэн бэ?
-Эх хүн үрээ үргэлж нялхаараа гэж боддог болохоор тэднийгээ эрхлүүлэхийг хүсэлгүй яах вэ. Харин эрхлүүлэхээсээ өөрөө илүү эрхэлдэг.

-Та хэр сайн дуулдаг вэ. Анужинг багад ямар бүүвэйн дуу дуулж өгдөг байв?
-Хүн дуулж чадахаа больсноо өөрөө ч мэдэхгүй явдгийг би өөр дээрээ анзаарсан болохоор өөртөө л дуулдаг болсон. Охиноо нялхад нь бүүвэйн дуу дуулахаасаа илүү сэтгэл зүрхнийхээ бүхий л зүйлийг ярьдаг байсан болохоор Ану хэлд, хөлд ороогүй байхаасаа ээжийнхээ яриаг ойлгодог байсан.

-Эмэгтэй хүн эр нөхөр, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиосолж байдаг. Бага байхдаа хүсэж мөрөөдөж байсан мэргэжлээ эзэмшиж чадсан уу. Танд хөгжүүлээгүй орхисон авьяас бий юү?
-Золиосолно гэдэг их муухай үг. Амьдрал хайр хоёрыг ингэж хилэмгүй л санагдана. Бага байхдаа хүсэж мөрөөдөж байсан мэргэжлээ сонгоогүй ч эрдэс судлаач болсондоо нэг ч удаа сэтгэл гонсойлгүй 26 жил ажилласан.

Т.Болор-Эрдэнэ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

759 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex