Говьсүмбэрийн будилаантай дарга нарын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна

952

Үзэгний үзүүр, удирдлагын үзэмжээр хөдлөх болсон төрийн алба, алба хаагчтай холбоотой асуудлыг хуулийн дагуу

шийдвэрлэнэ гэдэг энэ засгийн үед байхгүй болсон. АТГ-ын тогтоолоос ч давсан шийдвэрийг гаргаж иргэдийн эрх ашгийг хохироож байгаа үйлдэл Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болоод байна. Энэ талаар тус сумын ИТХ-ын тэргүүлэгч Л.Лхагвасүрэн мэдээлсэн юм. Сүүлийн хоёр жилийн туршид Говьсүмбэр аймаг болоод сумдад эрх барих хүчний нэрийг барьсан удирдлагуудын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрч байгааг тэрээр баримттай дэлгэлээ.  Баянтал сумын засаг дарга Ц.Хүрэлбаатар, ИТХ-ын дарга Х.Мөнхбаатар нар нь орон нутгийн үндсэн хөрөнгө болох 152 дугаартай байр буюу 75 айлын орон сууцыг худалдах, хувьчлах, шилжүүлэх асуудлыг "Өмч хамгаалах байнгын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэлгүй, эрх бүхий байгууллагаас тухайн хөрөнгийг худалдах, хувьчлах, шилжүүлэх шийдвэр гаргуулалгүйгээр худалдан борлуулах хууль бус шийдвэр гаргаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Уг хэрэгтэй холбогдуулан ИТХ-ын дарга Х.Мөнхбаатар нь албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх нь мөрдөн байцаалтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэлтэй тул хуулийн дагуу 2015 оны 03 сарын 04 ний өдрөөс эхлэн албан ажлаас түр түдгэлзүүлэх тогтоолыг сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүлсэн байна. Гэтэл АТГ-ын тогтоолыг Засаг дарга Ц.Хүрэлбаатар нуун дарагдуулж эрх бүхий байгууллагаас ч давсан эрх мэдэлтэй болохоо харууллаа. Х.Мөнхбаатар ээлжийн амралттай нэрийдлээр ажлаа хийсээр байгаа юм байна.

   Үүний зэрэгцээ тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан  Б.Батболд гэгч нь танхайрч бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан хэргээр шийтгэгдэж ялын хугацаа дуусах хүртэл дахин төрийн албанд ажиллуулахгүй байх шүүхийн шийдвэр гарчээ. Түүнчлэн Б.Батболд гэгчийг Төрийн албаны зөвлөлөөс төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг аймгийн төрийн албаны зөвлөлд ирүүлж байсан байна. Гэтэл 2015 оны 04 сарын 07 өдөр Б.Батболдыг дахин ажилд нь томилсон байна. Ингэж орон нутагт хуулийг гууль болгож шат шатны эрх бүхий байгууллагын шийдвэрийг үл тоосон том толгойтой засаг дарга нар зөвхөн намын нэр барин дур зоргоор ажиллаж байгааг баримттай дурьдлаа. Нөхцөл байдал ийм байхад хийгдэж буй Говьсүмбэр аймгийн нөхөн сонгуулийн үр дүнд ард иргэд итгэхгүй байгааг ч хэлсэн юм.

 

01 02 03 04

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

952 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex