АМЬ ҮРЭГДЭГСДИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА
Хятадын Хөх мөрөнд живсэн "Дорнын од” аяллын хөлөг онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн тоо өчигдрийн байлаар 331 болсон тухай тус улсын төв телевиз мэдээлж байна. Харин өнөөдрийн байдлаар аврагчид 406 хүний цогцосыг гаргаж авсан тухай мэдээллээ.
Уг онгоцны ослоор 154 хүн нас барсан гэж урьд нь мэдээлж байв. ХятадынОнцгой байдлын албаныхан хөлөг онгоцыг баасан гарагт уснаас татаж гаргаж чадсан юм.
"Дорнын од” хөлөг онгоц Хятадын Хубэй муж орчимд даваа гарагийн орой осолдсон билээ. Уг хөлөг онгоц Нанкин хотоос Хятадын баруун хойд нутагт оршдог Чунцин хотыг чиглэн явж байжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, хөлөг онгоцны тавцан дээр 405 зоригч, багийн 46 гишүүн, аялал жуулчлалын агентлагийн 5 ажилтныг оруулаад 456 хүн байсан байна. Хөлөг онгоц 30-60 секундын дотор усанд живсэн гэж амьд үлдсэн зорчигчид ярьжээ.
Хүмүүсийн дийлэнх нь аврах хэрэгслийг ашиглаж амжаагүй байна. Хөлөг онгоцоор зорчиж байсан хүмүүсээс ердөө 14-ийг нь аварч чаджээ.