Хэвлэлүүд: Израиль “бохир бөмбөг” туршлаа
Израилын эрх баригчид урьд нь танигдаагүй "Бохир бөмбөг” нэртэй, цацраг идэвхит изотоп агуулсан шинэ төрлийн зэвсэг туршлаа хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
"20 орчим удаагийн дэлбэрэлт болсон. Туршилт болсон газарт тэсрэлтийн хүчийг шалгах зориулалттай нисэгчгүй аппарат нисч байлаа” гэж Haaretz сонинд бичжээ.
Батлан хамгаалах зориулалттай энэ туршилтыг үр дүнг нь үзэх зорилгоор хийсэн гэж хэлж байгаа ч албаны эх сурвалж үүнийг батлаагүй байна.
Израилын хувьд өнөөдөр нөхцөл байдал тайван биш, өөрөө Газын зурвас руу агаараас довтолсоор байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.