Улаанбаатарт 10-25 мянган тонн загас нийлvvлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд єнгєрсєн амралтын єдрvvдээр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан томилолтынхоо тєгсгєлд Улаанбаатар хотоос 35 километрийн зайд Туул голын сав газрыг тvшиглэн vйл ажиллагаа явуулдаг загас vржvvлгийн "Хилэм ост” компанийн vйл ажиллагаатай танилцлаа.
"Хилэм ост” загас vржvvлгийн аж ахуй нь 2002 онд байгуулагдан vйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани нь загас vржvvлгийн байр, лаборатори байгуулан шинжлэх ухааны vндэслэлд тулгуурлан шинэ арга технологиор vнэт хар тvрс бvхий хилэм болоод бусад тэмжээллэг загасыг єсгєн vржvvлдэг байна. Одоогоор 17 тєрлийн загас vржvvлж байгаа бєгєєд наймдугаар сараас жилдээ 10-25 мянган тонн загасыг Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хvнсний хэрэгцээнд нийлvvлэхээр ажиллаж байгаа болохыг тус компанийн захирал Б.Алтаншанд УИХ-ын даргад онцолсон.
Засгийн газраас 3 дахь жилдээ хэрэгжvvлж буй "Загас” дэд хєтєлбєрт "Хилэм ост” компани хамрагдсанаар 1.7 тэрбум тєгрєгийн зээл авсны 200 сая тєгрєг нь Чингис бондын эх vvсвэрээс, 200 сая нь Улаанбаатар хотын жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээр санхvvжvvлсэн байна.
Мєн олон улсын байгууллагын тєсєл хєтєлбєрvvдийг амжилттай хэрэгжvvлэн, техникийн туслалцаа авсан бол 2014 оноос БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан "Ємнєд, ємнєдийн хамтын ажиллагааны тєсєл”-д хамрагдан техник, арга зvйн туслалцаа авч байгаа гэв. Энэ тєслийн хvрээнд ойрын хугацаанд 6000 ширхэг хилэм загасны жагамхайг БНХАУ-аас авчрахаар тєлєвлєєд байгаа аж.
Vvний дараа загас vржvvлгийн аж ахуйн нэгжийн хэтийн тєлєвлєгєє, зах зээлийн судалгаа болон холбогдох бусад асуудлын талаар УИХ-ын дарга З.Энхболд тодруулж, харилцан ярилцсан юм.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.