Хамгийн үрэлгэн хуримын ёслолууд
Хосууд амьдралаа холбож, хуримын ёслолоо үйлдэхэд багагүй мөнгө зарцуулдаг. Австраличууд гэхэд хуримандаа дунджаар 65 мянган ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа бий. Гэтэл зарим нь зөвхөн хуриманд зориулсан цэцэгт нэг сая ам.долларыг зарцуулж, итгэмээргүй тансаг хурим хийсэн байх аж.
Өмнө нь хуримын зохион байгуулагчаар ажиллаж байгаад хожим уг сэдвээр "Wedded Wonderland”-д нийтлэл бичих болсон Винди Эль Хури хамгийн тансаг басхүү үрэлгэн хуримуудыг нэрлэжээ. Тэрээр Арабын тэргүүн баян, Холливуудын одод, Азийн бизнесийн магнатуудын хуриманд оролцож байсан бөгөөд алмазан шигтгээтэй жижиг гоёл чимэглэлүүд нь гэхэд хотын төвийн тансаг орон сууцтай дүйцэхүйц үнэтэй байдаг хэмээн ярьсан юм.
Сүүлийн үед чинээлэг эрхмүүд бусдаас илүү байхын тулд хуримын зохион байгуулагчдад хачирхалтай шаардлага тавих болсон гэнэ. Зааны тугал, 30 килограммын жинтэй хуримын даашинз хүртэл захиалж байсан гэж Винди хэлжээ. Сүйт бүсгүй алдартай загвар зохион бүтээгчдийн хийсэн хоёр хурим даашинз өмсөх шаардлага тавих нь ердийн үзэгдэл болсон байна.
Нэгэн нигер сүйт бүсгүй "Elie Saab”-ийн хийсэн таваас доошгүй хуримын даашинзаар гангарах хүсэлтэй байгаагаа хэлж байсан аж. Түүнчлэн Вьетнамын язгууртан хуримандаа зориулсан цэцэгт нэг сая ам.доллар зарцуулж байсан гэнэ.
Б.Саруул
Али, Лана нар хуримандаа 1000 гаруй зочдыг урьжээ
Тэдний хуримын бялуу
Нью-Йоркт болсон Ларина, Бен нарын хуриманд ойр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүд гээд 170 хүн оролцсон аж
Ларинагийн хуримын гэрч болсон 10 бүсгүй "Inbal Dror”-ийн даашинз өмсөж "Jimmy Choo”-гийн гутал өссөн байлаа
Ларинагийн хуримын даашинз
Сэнди, Род нар тансаг хуримын ёслолоо Сиднейд хийжээ
Beverly Hills дахь Надя, Сэм нарын хурим
-Хуримын бялуу-
Сэтгэгдэл байхгүй байна.