Www.builder.mn Сайт Лхагва гарагийн гадаад мэдээг Хятад улс нефтийн үнийг унагаж байгаа талаар орчуулгын мэдээг та бүхэндээ хүргэж байна.
Хятадын импортын хэмжээ 2015 оны тавдугаар сард өмнөх жилийн мөн үеийнхээс 10,9 хувиар доошилж, 23,24 сая тонн хүрчээ. Мөн энэ хугацааны өдрийн дундаж үзүүлэлт дөрөвдүгээр сарын хамгийн бага төвшнөөс 26 хувиар буюу хоногийн 5,57 сая баррель хүртэл хэмжээнд буурсан байна.
Үүнээс үүдэн WTI маркийн нэг баррелийн үнэ $59 доллараас буусан бөгөөд Brent маркийн баррелийн үнэ $63,3 долларт хүртэл буув.
Хөрөнгө оруулагч нар нефтийн үнийн өсөлтөд төдийлөн сайн итгэж өгөхгүй байна. Ойрын саруудад нэмэлтээр их хэмжээний нефть зах зээлд гарч ирэх боломжийг тэд тооцоолж байгаа бололтой. Иран одоо цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар тохиролцож чадвал нефть нийлүүлэгч нартай ойлголцоход ойрхон иржээ. 6 сарын 30 гэхэд цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээний асуудал тодорхой болох юм.
Бэлтгэсэн А.ОЧ
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.