Үйлчилгээний хөлс үү? татвар уу?

0

 

Ялалтын баярын өмнө дөө. Хуучин цагт Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу Майн баяр гэж сүр жавхаатай тэмдэглэдэг байсан энэ өдөр татварын шинэчлэлийн асуудлаар Шийдлийн Засгийн газрын тэргүүн Улсын Их Хурлын чуулганд мэдээлэл хийлээ.
 
Татварын орчныг илүү шударга, энгийн, ойлгомжтой, элдэв хийдэлгүй, олон улсын жишигт нийцэхүйц, бизнес  эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихүйц шатанд гаргах нийгмийн захиалга нэгэнт бий болсон гэж байна. Тэгээд татварын хувь хэмжээг цаашид нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтлана гэж мэдэгдэв. Сайхан л мэдээлэл. Ерөнхий сайдын мэдээлэлд урамшсан иргэн би татварын шинэчлэлд саналаа нэмэрлэе. Татварын хуульд оруулах өөрчлөлтөө эхнээс нь чуулганаар хэлэлцээд эхэллээ.
 
Хэдэн сарын өмнө танил хөгшин таарч мэнд мэдээд ярьж байна. Насаараа ханилсан өвгөн нь нэг өдөр бурханы оронд яваад өгч. Орон байрандаа ганцаараа үлдэж. Жилийн дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс бурхан болоочийн нэрийг хасуулахаар нотариатчийг зорьжээ. Гэтэл нотариатын хураамж гэж 500 000 (таван зуун мянга) төгрөг төлөх болсон гэнэ. Балмагдаж гайхсан настан яагаад ийм өндөр хураамж авдаг болохыг нотариатчаас лавлахад талийгаачийн өв танд үнэгүй шилжиж байгаа учир ийм хэмжээний хөлс төлөх учиртай гэжээ.
 
Настны ойлгосоноор бол хоёр хөгшний амьдарч байсан орон сууцны тал нь бурхан болоочийнх, тал нь өөрийнх нь гэж тооцвол талийгаачид оногдох хэсэг нь өв болж амьд үлдсэн хөгшинд шилжиж байгаа хэрэг гэнэ. Тэгээд нотариатын хураамж гэж талийгаачийн өвийн мөнгөн дүнгийн 1%-тай тэнцэх төлбөрийг нотариатч авдаг журамтай гэнэ.
 
Хууль журам нь ийм байдагаас хойш гээд настан тэтгэврийн хэдээ аваад дээр нь хүүхдээсээ хэдэн төгрөг авч нэмэрлээд хөлс мөнгийг чадан ядан төлжээ. Гэтэл татвар хураамж үүгээр дуусаагүй гэнэ. Хэсэг хугацааны дараа настан ганцаар амьдрах аргагүй болж, байраа борлуулж хүүхдээ бараадахаар шийдэж. Гэтэл татварын алба настанг орон сууцаа борлуулсны 2%-ийн татвар төлөх 'ёстой гэж. Ийм хуультай гэнэ. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч болж байна, бэрх юмаа гэж хорвоогийн жамаар ганцаар үлдсэн хөгшин гаслан гаслан ярьж байх.
 
Өрөвдөлтэй ганц энэ хөгшин ч биш үхэл хэний ч хаалгыг тогшдог. Бараг өдөр бүр л хаа нэгтээ хагацал тохиолддог. Гэтэл бурхан болооч бүрийн өвийн оногдох хэсгээс хувь процентоор тооцож нотариатч төлбөр хураамж авдаг нь ямар учиртай юм. Ард түмний өв хөрөнгийн үнийн дүнгээс хувь процентоор тооцож төлбөр хураамж авах нь хир шударга юм бол. 
 
Хар ухаанаар бодоход хэн нэг нь бурхан болоод байвал талийгаачийн өвөөс нотариатч ашгүй хувь хүртээд суудаг байх нь. Ийм хууль, журам үйлчилж байна. Үгүй тэгээд энэ хувь процентоор тооцсон төлбөр хураамжийн дараа дахиад хувь процентоор тооцсон татвар хураалгах ёстой нь ямар учиртай юм бол. Энэ чинь давхар татвар биш үү? гэсэн бодол төрлөө. Цагаа болохоор үхэлтэй хэн ч тулна, ялгаагүй үхэл надад ч ирнэ. Ганц надад биш хэнд ч ингэж бодогдоно. Бас ч тооны хэл мэддэгийн хэрэг юусан билээ хууль номыг нь үзлээ.
 
Нотариатын хуулийг уншихаар тэнд нотариатын үйлчилгээ төлбөртэй байна, "Нотариатын үйлчилгээний хөлс”-ийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэчхэж. Энэ чинь Хууль зүйн сайд гэсэн үг. "Үйлчилгээний хөлс” гэнэ үү? Тэгээд Татварын хууль, Тэмдэгтийн хураамжийн хуулийг уншлаа. Татварын ерөнхий хуульд Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ, хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авдаг мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ гэж тодорхойлсон байна. 
 
Тэгэхээр энэ чинь "Үйлчилгээний хөлс” үү? "Татвар” уу? Энэ хуулинд "Үйлчилгээний хөлс” гэсэн үг алга. Тэгвэл нотариатын үйлчилгээ үзүүлсний төлөө авч байгаа мөнгийг хураамж гэж үзэхээр, хураамж нь татварын бүрэлдэхүүн байхаар ойлгогдож байна. Хамгийн гол нь татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж Татварын ерөнхий хуульд яв цав заачихсан байна. 
 
Тэгвэл нотариатын хураамжийг яагаад хуулиар биш, Хууль зүйн Сайд тогтоосон, тогтоохдоо татварын хуулийг биш, Нотариатын хуулийг баримтлаад тогтоочихсон юм. Тэгээд ч төлбөр хураамжийг хууль зүйн сайд хариуцдаг билүү? гэсэн асуулт гарч байна. Уг нь Нотариатын хуулийг сайтар уншвал нотариатын хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу авахаар заасан байна. 
 
Гэвч энэ нь зөвхөн нотариатч ажиллаагүй нутаг дэвсгэрт ажилладаг нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нарт хамаатай гэнэ. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэдэгт нь нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газрын дарга, мөн гадаадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын албан тушаалтнууд ордог байна. 
 
Эдгээр албан тушаалтнууд Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хувь хэмжээгээр нотариатын хураамж авдаг, харин Хууль зүйн сайдаас нотариатчаар ажиллах зөвшөөрөл авсан хүмүүс нь Хууль зүйн сайдын баталсан өндөр хураамж авдаг байна. Ийм ялгаатай хураамжаар нотариатын үйлчилгээ үзүүлдэг болж таарлаа.
 
Тэгэхээр бас нэг асуулт гарч байна. Яагаад яг ижил нотариатын үйлчилгээ үзүүлсний төлөө ийм ялгаатай үйлчилгээний хураамжийг ард түмнээс авч байгаа юм бол? Яагаад суманд амьдардаг иргэн Бадам, гадаадад ажилладаг иргэн Бат нар нотариатын үйлчилгээ аваад Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хямд хураамж төлдөг, Улаанбаатарт амьдардаг 7 буудлын Должин хөгшин, Дорнод аймгийн төвд амьдардаг Дондог өвгөн хоёр нотариатын үйлчилгээ аваад Хууль зүйн сайдын тушаалаар баталсан үнэтэй хураамж төлдөг юм? Яг адилхан нотариатын үйлчилгээ аваад газар тэнгэр шиг ялгаатай хураамж төлдөг байж болмооргүй санагдана.
 
Гэтэл Нотариатын хуульд "Нотариатын үйлчилгээний хөлс”-ийг ингэж ялгаатай авч байхаар хуульчилсан байна. Ижил үйлчилгээ үзүүлсний төлөө нотариатын хураамжийг иргэдэд ингэж ялгавартай тогтоож болдог юм уу? Үүнийг өөрчлөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Зүйтэй байтугай өөрчлөх хэрэгтэй байх.
 
Хуулийн цахим сайтаас "Нотариатын үйлчилгээний хөлс”-ийг үзлээ. Гэтэл бас хэлмээр юм байнаа. Юү гэвэл нотариатч гэрээ хэлцлийг гэрчлэхдээ үнийн дүн нь 1 000 000 төгрөгөөс давсан тохиолдолд шатлалаар тооцож үйлчилгээний хураамж авахаар заажээ.
 
Жишээхэлэхэд 
 
25 000 001-100 000 000 ® үнийн дүнтэй гэрээг гэрчлэхэд 50 000 төгрөг, 
 
100 000 001-300 000 000 ® үнийн дүнтэй гэрээг гэрчлэхэд 100 000 төгрөг, 
 
300 000 001-500 000 000 ® үнийн дүнтэй гэрээг гэрчлэхэд 200 000 төгрөг, 
 
500 000 000-аас дээш үнийн дүнтэй гэрээг гэрчлэхэд 300 000 төгрөгний хураамж үйлчлүү-лэгчдээс авахаар Сайдын тушаа-лаар тогтоожээ.
 
Г эрээ гэрчлэхэд уг гэрээ хуульд нийцэж үү, үгүй юү? гэрээнд гарын үсэг зурах хүмүүс биеээрээ ирж үү? гэдгийг шалгах нь нотариатчийн үүрэг байх бодоход. Түүнээс биш гэрээний үнийн дүн нотариатчид ямар хамаатай байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд банкаар гүйлгээ хийлгэхэд 10 000, 100 000, 100 000 000 төгрөгнөөс банк үнийн дүн харгалзахгүй 100 төгрөгний шимтгэл үйлчлүүлэгчээс авдаг. Тэгвэл нотариатын хураамжийн зарчим адилхан баймаар. Нотариатын хураамжийн энэ шатлал ямар учиртай юм?
 
Жишээ нь дээрх шатлалаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар батлуулсаны дараа иргэд (худалдагч тал нь) үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан 2%-ийн орлогын албан татвар төлдөг, аж ахуйн нэгжүүд ялгаагүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан мөн 2%-ийн орлогын албан татвар төлдөг болж таарч байна.
 
Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд давхар татвар төлөөд байгаа юм бишүү. Давхар татвар гэсний учир нь "Нотариатын үйлчилгээний хөлс” олон шатлалтай, үл хөдлөх хөрөнгө хямд байна гэж байхгүй, үнийн дүнгээс хамаарч нотариатч ахисан шатлалаар мөнгө хураана. Тэгээд өндөр үнийн дүнтэй хураамжийг иргэд, аж ахуйн нэгжүүд нотариатчид төлчихөөд дахиад Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр албан татвар төлөөд байгаа нь татварыг давхардуулж төлж байна гэж бодохоор байна.
 
Дээр өгүүлсэн хөгшний хувьд ялгаагүй бурхан болоочоос нь шилжиж ирсэн өвийг хүлээн авлаа гэж 1%-ийн хураамж болох 500 000 төгрөг нотариатчид төлчихөөд ганцаар амьдрах аргагүйдэж, байраа борлуулах болж 2%-ийн татварыг Татварын албанд төлөх ёстой зэрэг нь давхар татвар биш үү?
 
Нотариатын үйлчилгээ төлбөртэй байж болно. Гэхдээ нотариатын үйлчилгээний хураамжийг хувь, процентоор биш, тогтоосон тарифаар авах нь зүйтэй гэсэн саналтай байна. Жишээ нь өв гэрчлэхэд 10 мянган төгрөг гэх мэт шууд тарифтай байх нь зүйд нийцнэ гэж бодож байна. Нотариатчидтай нүүр тулдаггүй, нотариатаар үйлчлүүлдэггүй хүн гэж бараг үгүй биз. 
 
Өдөртөө хэдэн арваараа, сар, жилдээ хэдэн мянгаараа энэ үйлчилгээг авдаг байх. Банкны зээл авах, орон байраа зарах, орон сууц худалдаж авах, хөлслөх, түрээслүүлэх, машинаа худалдах хэрэг гарсан хэн ч нотариатч руу хөвөрнө. Ажил хөөцөлдөж яваа хүмүүст цаг хайран, тэгээд ч явдал учралаас нь төвөгшөөгөөд хөлс хураамж их байсан ч, уур цухал хүрсэн ч төлөх л ёстой хууль, журам үйлчилж байгаас хойш зовж олсон хэдэн төгрөгөө нотариатчид тушаагаад салж байна. 
 
Бурхан болоочийн өвийн мөнгөн дүнгээс 1%-ийг амьд үлдсэн хөгшнөөс нотариатч авчихаж байгаа нь шууд утгаараа дээрэм биш үү. Амьд үлдсэн тэр хөгшинд ганц орон сууцнаас өөр хөрөнгө хогшил гэхээр зүйл үлдсэнгүй. Гэтэл байрны мөнгөний тал хувиас нь 1%-ийг нотариатч авахаар журамласан Сайдын тушаалыг "Үйлчилгээний хөлс” гэж тооцох уу? Ийм увайгүй хууль, журам үйлчилж байна.
 
Уг нь нотариатын хураамжаа нэг мөр хуулиар тогтоовол хуульд нийцэх бишүү. Үндсэн хуулийг сөхөж үзвэл Арван долдугаар зүйлд Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлнө гээд заачихсан байна. Иргэний үндсэн үүрэгт хамаардаг гэнэ энэ заалт. Монгол Улсын Үндсэн хуульд ийм заалтыг дэмий ч нэг оруулаагүй байлтай.
 
Монгол Улсын Үндсэн хууль, Татварын хуультай илт зөрчилдсөн Нотариатын хууль, журмаас ард түмэн л хохирч байгааг амьд жишээгээр, хууль номыг уншиж, өөрийн саналаа нэмэрлэв. Нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэгчээр татвар хураамж тогтоох эрх Хууль зүйн сайдад байгаад л байдаг, Нотариатын хуульд заачихсан энэ эрхийг Хууль зүйн сайд эдлээд "Үйлчилгээний хөлс” нэртэй татвар тогтоочихсон, тогтоочихсон татварыг нь ард түмнээс нотариатчид хураагаад сууж байдаг ийм олхиогүй хууль одоо ч мөрдөгдсөөр байна.
 
Хуулийн иймэрхүү зөрчил дутагдал нөгөө сүр дуулиантай хуулийн шинэчлэл гээчийн хаагуур нь өнгөрөөд байна. Лав л эрс шинэчлэл хийнэ гэсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед хуулийн зөрчил арилсангүй. Татвар хураамж хариуцдаг сайд, түшмэлүүд нь хамар дор нь мөрдөгдөөд байгаа энэ увайгүй хууль, журмыг сонсоогүй, хараагүй, мэдээгүй гэвэл хүн үнэмшихэд даанч бэрх юм даа. "Үйлчилгээний хураамж" авдаг хууль батлахад төрийн төсөв мөнгө хариуцдаг сайдын оролцоо огт байдаггүй хэрэг үү?
 
Хуулийн шинэчлэлийг оройлж яваа Хууль зүйн сайд, эсхүл татвар хураамж хариуцдаг Сангийн сайдын аль аль нь энэ мэт хууль, журмыг өөрчилчих эрхтэй хүмүүс байлтай. Өдөр хоногийг алдалгүй ард түмнийхээ эрх ашгийг бодолцож, хуулийн зөрчлийг арилгах цаг болсон биш үү. Ганц хууль, ганц журмаар жишээлж саналаа хэлэхэд иймэрхүү дүр зураг гарч байна. 
 
Тэгвэл "Үйлчилгээний хөлс” гэдэг нэртэй өөр хууль, журам байгаа эсэхийг дахин дахин шүүрдэж үзээрэй. Тэгвэл амлаад байгаа татварын шинэчлэлийг харин жинхэнэ утгаараа хийхэд тус нэмэр болно. Энэ зуур бодоход "...ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэж андгай өргөсөн Улсын Их Хурлын гишүүдийн хэн нь ч эрхбиш энэ зөрчилтэй хууль, журмыг залруулах санаачлага гаргах бизээ.
 
Тэртэй тэргүй хямралтай нүүр тулж гундуу гуцуу яваа иргэдийнхээ хармаа хотыг өдөр бүр сэгсэрсэн Нотариатын хууль, журмыг шуурхай өөрчлөхөд татварын шинэчлэл хийнэ гэж мэдэгдээд байгаа Шийдлийн Засгийн газар анхаарна бизээ. Энэ өөрчлөлт ард түмний эрх ашигт нийцнэ. Энэ бол нийтийн эрх ашиг.
 
Ө.Доной

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex