Гадаадад манай 103 иргэн ял эдэлж байна
Хамгийн сүүлийн байдлаар гадаадын 13 улсад манай 103 иргэн ял эдлэж байна. Өнгөрсөн онд гэхэд хилийн чинадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Тэдний олонх нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэнэ. Энэ нь улс эх орны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Тэдгээр иргэдийг эх оронд нь ял эдлүүлэх тал дээр манай улс эхний ээлжинд БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдлэж байгаа хоёр иргэнийг эх оронд нь авчрахыг зорьж байгаа аж. Хилийн чинадад ял эдлэж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нь чухал гэж Хуульзүйн сайд Д.Дорлигжав хэлэв.
Эх сурвалж www.wikimon.mn


Сэтгэгдэл байхгүй байна.