Реппэр Gee: “CLICK CLICK BOOM” хамтлагийн тэсрэлт болно

0
Реппэр Gee:
 Эх орон, газар шорооныхоо төлөө үзэл бодлоо шударгаар хэлчихдэг, залуучуудыг өөрийн өвөрмөц уран бүтээлүүдээрээ дагуулж, үлгэр дуурайл болж чадсан хүн бол яах аргагүй реппэр Gee буюу Т.Мөнх- Эрдэнэ билээ. Тэрбээр Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч, оператор мэргэжлээр төгссөн. Урлагт орж ирсэн цагаасаа багагүй зүйлийг хийж амжсан бөгөөд таван цомог гаргаж, дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд дүрээ үлдээж чадсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрын хугацаанд юу хийж байна даа? 

-DESANT-тай хамтраад "Хам” цомог дээрээ ажиллаж байна. 

-Шинэ цомогт хэдэн дуу багтаж байгаа вэ? 

-Цомогт одоогоор 10 гаруй track орно гэж төлөвлөж байна. Яг хэд гэдгийг нь хэлмээргүй байна.

 -"Click Click Boom” хамтлагийнхан сүүлийн үед нам жим байлаа. Уран бүтээлээ хийж байгаа юу?

 -"Click Click Boom”-ийн хувьд цэнэглэгдэж байна. 2016 онд манай хамтлагийн 10 жилийн ой болно. Тэр үеэр тэсрэлт болно.

 -Таныг хувьдаа FITNESS GEM ажиллуулдаг гэж сонссон. Ажил хэр байна? 

-Дажгүй сайн байна. Баарны орлогыг гүйцэхгүй л байх. Гэхдээ заалаа ажиллуулаад завгүй л явна даа.

Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.