Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
917 сэтгэгдэл
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хаврын чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа. 2015 оны хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороонд 650 өргөдөл ирсний 124 буюу 19 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 526 буюу 81 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар хандсан өргөдөл байжээ.
Энэ хугацаанд 9889 иргэний өргөдлийг багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 304 хүсэлт буюу 46.7 хувийг судлан шууд хариу өгч, 176 хүсэлт буюу 27 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна.
Нийт 482 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 168 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 194 албан бичиг явуулж, 198 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн хэмээн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээллээ.
Иргэд Өргөдлийн байнгын хороонд Монгол Улсын хууль, УИХ-ын шийдвэрийг боловсронгуй болгох талаар санал өгөх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтэд хяналт тавихтай холбоотой асуудлаар өргөдөл гаргаж болно.
Мөн УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагаас гаргасан эрхзүйн актыг хянуулахтай холбоотой асуудлаар өргөдөл гаргаж болох юм байна.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.