АТГ 34 хүнийг баривчилжээ
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн оны болон энэ оны эхний зургаан сарын ажлын тайлангаа гаргасан байна. Тодруулбал, тус газраас алига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577,3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Харин долоон тэрбум 907,9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалжээ. Түүнчлэн 240,5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд нийт 571 хүнд холбогдох эрүүгийн 239 хэргийг шалгасан аж.
Дашрамд дуулгахад, эдгээр 571 холбогдогчоос 34 хүнд баривчлах арга хэмжээг шүүгчийн захирамжийн дагуу авч хэрэгжүүлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.