“Исламын улс” Европт хүрээгээ тэлж АНУ-ыг сандаргав

1
Колорадо мужийн Аспен хотод болсон аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Жэймс Коми "Исламын улс” хэт даврагч бүлэглэлийг үндэстэн дамнасан террорист сүлжээ болох "Аль-Каида” бүлэглэлээс илүү АНУ-ын аюулгүй байдалд занал учруулж байна хэмээжээ. Жэймс Комийн үгийг "Asso- ciated Press” агентлаг дараах байдлаар иш татсан байна. "Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд Ойрхи Дорнодын улсуудын иргэдийг террорист эгнээндээ нэгтгэж эхэлсэн. Үүнийг Жэймс Коми АНУ-д "Аль Каида”-гаас илүү аюул занал учруулна гэж үзэж байна. Ж.Комийн тайлбарласнаар "Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын сүүлийн хоёр сарын хугацаанд "Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй сэжигтнүүдийг шалгасан. Тэд АНУ- ын эсрэг суртал ухуулгыг Нэгдсэн улсын нутаг дэвсгэрт явуулж, америкчуудыг олон зуугаар нь элсүүлж эхэлсэн. 

Үүнийг "Исламын улс” бүлэглэлд элсч, улсынхаа эсрэг байлдахаар Сири, Иракийг зорьсон 18-62 насны америкчууд баталж байна” гэжээ. Мөн "Исламын улс” бүлэглэлд элсэгчдийн дийлэнхийг хар тамхи, мансууруулах бодисоос хараат иргэд, психологийн өөрчлөлттэй зэрэг эмзэг бүлгийн америкчууд эзэлж байгааг Жэймс Коми илтгэлдээ онцолжээ. "Исламын улс” бүлэглэл есдүгээр сарын 11-ний үйл явдлыг давтана хэмээн АНУ-ыг сүрдүүлсэн талаар "BBC” агентлаг мэдээлж байсан билээ. Тус бүлэглэлийнхэн "Бид дэлхийн Худалдааны төвийг нураасан 14 жилийн ойгоор АНУ-д бэлэг барина” хэмээн цахим ертөнцөд мэдээлэл хийж, шуугиан дэгдээсэн. АНУ- ын Тагнуулын Төв газрын мэдээлснээр "Исламын улс” бүлэглэлд 80 орчим улсын иргэн элссэн байна. 

Ялангуяа Франц, Их Британи, Герман, Марокко, Саудын Араб, АНУ, Канад, ОХУ, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орны иргэд олноор элсч байгаа ажээ. Германы Тагнуулын төв газрын мэдээлснээр "Исламын улс” бүлэглэлд өсвөр насныхан элсэх нь ихэссэн ба тус хэт даврагч бүлгийн зэвсэгт дайчин болох хүсэлтэй герман хүүхдүүд олширчээ. Хэт даврагчид өсвөр насныхантай цахим сүлжээгээр холбоо тогтоож, бүлэглэлдээ элсэхийг ятгадаг болохыг Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн билээ. Бүлэглэлдээ элсүүлсэн гадаадын иргэдийг хэт даврагчид амиа золиослогч болгон террорист гэмт хэрэгтээ ашигладаг байна. Зэвсэгт дайчны эгнээнд элссэн европчууд эх орондоо террорист халдлага зохион байгуулахаас улс орнууд болгоомжилж эхэлжээ. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex