Өмнөговьд газар хөдөлжээ
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 41 км-ийн зайд газар хөдөлжээ. Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс /У-105099/;Ө-43032// 2015.08.05-ны өдрийн 21:06:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлжээ. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга Э-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар
Сэтгэгдэл байхгүй байна.