Мэрия Керитэй болзож буй тэрбумтан эхнэрийнхээ амрагийн явдлыг шүүмжлэв
Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа юу гэдэг нь хэнд ч хамаагүй ч гэлээ тэдний амрагийн явдал үргэлж олны сонирхлыг татаж байдаг нь нууц биш. Гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй ч хамтдаа амьдрахаа нэгэнт больсон австралийн тэрбумтан, газрын тосны магнат Жеймс Паркерын хувийн амьдрал барууны хэвлэлийнхэнийг шуугиулж байна. Тэрээр алдарт дуучин Мэрия Кэритэй болзож эхэлсэн. Харин түүний эхнэр Эрика Паркер дуучин Сиелтэй болзож, хамтдаа цагийг өнгөрүүлэх болжээ. Гэтэл тэдний эл үйлдэл газрын тосны магнатын сэтгэлд нийцээгүй бололтой. Тэрээр австралийн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо "Бид харилцаагаа таслаад удаж байгаа ч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй. Өглөө бүр түүний хэн нэгэнтэй үнсэлцэж буй зургийг сониноос харахад надад таагүй байна. Хэдийгээр түүний хувийн асуудал ч гэлээ хэмжээ хязгаартай байх хэрэгтэй” хэмээн экс эхнэрээ хатуухан шүүмжлээд авчээ. Харин үүний хариуд хөтлөгч "Та ч гэсэн алдарт дуучинтай болзож байгаа биз дээ” гэхэд "Үүнийг та нар ойлгохгүй” хэмээн өөрийгөө өмгөөлсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ.