Тав дараалж зулбасан эмэгтэй ховсын аргаар жирэмсэлжэ Шинэ мэдээ 2015/08/14 1128 Английн Стэмфорд хотын оршин суугч 40 настай Лиа Эллиот дөрвөн жилийн хугацаанд таван удаа зулбажээ. Тэрбээр хуруу шилэнд өндгөн эсээ боловсруулах ажилбарыг хийлгүүлэхээр мөнгө цуглуулж эхэлсэн байна. Өөрөө хүүхдээ тээх боломжгүй гэж үзээд сүйт залуу Жэймс Борнтойгоо сэтгэлээр ихэд унасан аж. Дараалан зулбасан учраас тэд эцэг, эх болох мөрөөдөл нь хэзээ ч бодит зүйл болохгүй хэмээн айжээ. Боломжийн хэмжээний мөнгө цуглуулж суутал эмэгтэй үргүйдлийн хохирогчдод тус болдог ховсын эмчилгээний тухай бичсэн нийтлэлийг нэгэн сэтгүүлээс олж уншжээ. Ийм эмчилгээг хийлгээд гурван сар болсныхоо дараа Лиа жирэмсэн болсон гэдгээ мэдээд ихэд баярласан аж. Удалгүй энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Жозеф гэдэг эрүүл саруул хүүг тээж төрүүлсэн байна. Ховсын эмчилгээний мастер Рассел Дэвис ээж болохыг мөрөөддөг үргүй олон эмэгтэйд тус хүргэснээ мэдэгджээ. Ховс нь өөртөө итгэх итгэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг гэнэ шүү.- See more at: http://www.wikimon.mn/content/63192.shtml#sthash.XItfb1de.dpuf 1128