Үртэй хүний өвөр нойтон

0

Хүү минь уйлаад л, уйлаад л... тэгснээ ам нь цангасан юм байлгүй, хажууд нь байсан угжаа гуд гуд залгилж харагдлаа. Тэгэхэд нь овоо санаа амарч, дотроо үр минь ээжийгээ уучлаарай, чамайгаа эрхийн тэнэг болгомооргүй байна, хүмүүжилгүй хүүхэд хүний ад болдог юм шүү дээ гэж өөртөө хэлсэн. Бас олигтойхон амарч ч чадахгүй шөнө хүний өмнөөс сэрж байгаа юм шиг нойр дутуу хоночихоод тэр уураа үрдээ гаргасан өөрийгөө баахан зэмлэлээ.
Хүү минь ердөө л хоёрхон настай. Дада, хөхө, няня гээд л харь гаригийн хэлээр ярьж эхэлж байгаа бяцхан залуу. Үг бүр нь эрдэнэ мэт, дахин дахин сонсоод улам бүр урам, хайрыг түүнээсээ мэдрэх мэт гайхамшигтай.

Даанч хүүгээ олигтой эрхлүүлж чадахгүй, орой ажлаасаа ирээд худлаа л харж суухаас өөрийг хийх тэнхэлгүй болчихсон байх юм. Өглөө намайг сэрэхэд дагаж сэрдэг үрийнхээ инээдээр хөглөгдөн өглөө эрт ажилдаа гарахдаа бөөн урам зориг, авхаалж самбаа өвөртлөнө гээч.

Өнөө өглөө хүүгээ уйлуулчихсан. Би муу ээж байгаа биз. Ариун цэврийн өрөөнөөс томчуудын шүдний сойз авна гэж орилоод. Гэртээ өвөөтэйгөө үлддэг юм л даа. Өвөөдөө эрхлээд нэг их муухай орилдог болчихож. Яг тэр зангаараа өглөө сойз авна гэж чих дөжиртөл муухай орилдог байгаа.

Өчигдөр шөнө нь олигтой унтаж чадаагүй болохоор нойр дутуу хүн чинь орилж байгаа хүүгээ саатуулахын оронд хөөрхөн булцгар хацрыг нь алгадчихлаа. Бас болоогүй бяцхан өгзгийг нь ч алгадаж орхив. Надад гомдож газар тэрийн унасан хүүгээ аргадах гэсэн боловч улам эрх болно гэж санаад хажуугаар нь гэмшил тээн нөгөө өрөө рүүгээ орчихлоо.

Хүү минь уйлаад л, уйлаад л... тэгснээ ам нь цангасан юм байлгүй, хажууд нь байсан угжаа гуд гуд залгилж харагдлаа. Тэгэхэд нь овоо санаа амарч, дотроо үр минь ээжийгээ уучлаарай, чамайгаа эрхийн тэнэг болгомооргүй байна, хүмүүжилгүй хүүхэд хүний ад болдог юм шүү дээ гэж өөртөө хэлсэн.

Бас олигтойхон амарч ч чадахгүй шөнө хүний өмнөөс сэрж байгаа юм шиг нойр дутуу хоночихоод тэр уураа үрдээ гаргасан өөрийгөө баахан зэмлэлээ. Энэ зуур хөөрхөн үр минь зурагтаар гарсан хүүхэлдэйн киноны дуунд хоёр гараа савчуулан бүжиглэж харагдав. Хэдхэн хормын өмнө л ээждээ зодуулсан тэр минь бүгдийг мартаад булцгар хөөрхөн хацар, гэрэлтсэн нүдэндээ инээд тодруулан бүжиж байлаа.

Энэ л хоромд би өөрийн эрхгүй хүүгээ очоод тэврээд авсан. Эвий минь, яасан гэнэн цайлган, хайр энхрийллээр дүүрэн, асгарсан хайрын ундарга вэ чи минь гэж би дотроо бодон бодон өөрийн эрхгүй нулимс унагасан. Үртэй хүний өвөр нойтон, сэтгэл уужим, ихийг бодож, ихэд гэмшдэгийн учир энэ юм болов уу.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex